Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рианнагийн зоригтой сонголт

Дуучин Рианна сүүлийн үед ил задгай хувцаслалтаараа олныг гайхашруулах болсон. Хувцас өмсөхөөсөө илүүтэй өмсөхгүй нь их болсон гэх Рианна саяхан Холливудын “Play House” шөнийн клубт нэг үдшийг өнгөрүүлэхдээ олны нүдийг унагасан ийм даашинз өмсчээ. Рианнагийн өмссөн даашинз Александр Вангийн 195 фунтийн үнэтэй даашинз ажээ. Рианна саяхан л үсээ саарлаар будуулж байсан бол сар хүрэхгүйн хугацаанд үсээ тайруулж, буржгар хими хийлгэн стилиэ дахиад л өөрчилжээ.
Рианнаг энэ шөнийн клубт байх үед Крис Брауны экс найз бүсгүй Карруеше Тран мөн тэр клубт байсан гэнэ. Крис Брауны ээдрээтэй харилцаанаас болж энэ хоёр бүсгүй хоорондоо таарамж муутай байдаг. Твиттерээр ил далд өрсөлдөж, таагүй үгс шидэлцдэг тэд клубт таарах нь цөөнгүй бөгөөд ингэж таарахдаа нэг нь клубийг заавал түрүүлж орхидог гэлцдэг.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан