Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
ЗАСГИЙН ГАЗАРТ ЗАНГИРЧ ГАЦСАН ЭДИЙН ЗАСГИЙН ШИЙДВЭР
Америк улсын мөнгөн тэмдэгт долларын ширхэг бүр нь манай төгрөгийн 1500 ширхэгтэй тэнцсэн цаг үед бид амьдарч байна. Үнэндээ төгрөг маань Чингис, Сүхбаатарын зурагтай өнгөт цаас байх уу, худалдаа наймаанд ашиглах үнэт зүйл байх уу гэдэг нь ам.доллараар хэмжигддэг. Ханш цаашид улам өссөөр байвал төгрөгийн үнэ цэнэ бичгийн цаастай улам л адилхан болно. Тэгэхээр монголчууд ам.доллар хадгалж байх нь эдийн засаг төдийгүй улс оронд хэрэгтэй зүйл байх нь. Одоогоор манай улсад 3.1 тэрбум ам.доллар нөөцөлсөн гэх баримт бий. Их санагдаж болох ч 2013 оны эхээр дөрвөн тэрбум байгаад, хагас жилийн хугацаанд ийнхүү багассаныг харвал сэтгэл зовооно.
Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилготой Монголбанк байгаа боломждоо тулгуурлан чадлаа дайчлан ажиллаж буй юм. Өнгөрсөн хоёр хоногт л зах зээлд мөнгө нийлүүлэх бүх аргачлалаа зохион байгуулав. Тодруулбал, нэг долоо хоногийн хугацаатай 438.8 тэрбум төгрөгийг Төв банкны үнэт цаас арилжааллаа.
Мөн 12 долоо хоногийн хугацаатай 30 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалжээ. Өчигдөр л гэхэд Валютын дуудлага худалдаа зохион байгуулж ам.доллар, юань худалдаалсан байна. Арилжааны банкуудад 123 сая юань, 119 сая ам.доллар нийлүүллээ. Зах зээлд ийнхүү 450 сая гаруй ам.доллар нийлүүлснээр ханш хэлбэлзэх хандлага ажиглагдаж эхэлсэн юм. Монголбанкны албан ханш уржигдрын байдлаар ам.доллар 1499.7 байсан бол өчигдөр 1501.7 төгрөгөөр хаасан байна. Төв банк ажлаа хийж байхад төр атгасан Засгийн газар юу хийж байгаа вэ гэдэг асуулт ургана. Ерөнхий сайдаас валютын байдлыг асуувал “Валютын ханшийг тогтворжуулах нь Засгийн газрын хийх ёстой ажил биш” гэсэн хариу өгөв. Гэвч Монголбанкны ажил гээд хөсөр орхих биш хийж буй ажлыг нь дэмждэг хамтрагч байвал сайн сан.
Юутай ч ам.долларын ханшид нөлөөлөх арга хэмжээ үргэлжилж байна. Гэвч ховордсон эдийн үнэ улам өсдөг зах зээлийн жамтай. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй үргэлжилсээр байвал валютын ханшийг тогтоон барихад улам л хэцүү болж, илүү их зарлага шаардах юм. Ер нь, эдийн засагт халдсан валютын “өвчний” суурь нь гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг хэлэх эдийн засагч олон. Хууль эрхзүйн орчин нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн, одоо яах вэ гэх асуултыг хэдэн сарын өмнө хэвлэлээр ч, хэл амаараа ч асуусан. Шийднэ, батална, өөрчилнө гэж улстөрчид хариулсаар ирсэн ч одоо хүртэл үр дүн алга.
Эхний хагас жилийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 30 хувь буурсан байна. Үүнээс гадна нийт экспортын хэмжээ есөн хувиар хорогдож, гадаад худалдааны нийт бараа эргэлт долоон хувиар уруудсаныг судлаачид хэллээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засагт хөрөнгөө оруулахгүй байхыг “сануулж” буй хоёр том үйл явдал өрнөлөө. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ ханш олон улсын зах зээлд уналттай байгаа нь эхний сэрэмжлүүлэг. Нийт экспортын 95 хувийг эзэлдэг зэс, нүүрс, алтны ханшийн уналтыг хэд хэдэн компанийн хувьцааны уруудлаас харж болно. “Монголын уул уурхай корпорац”-ийн хувьцаа огцом унаж 1.61 хонконг доллар болжээ. Мөн Оюу толгой төслийн хэрэгжүүлэгч “Рио Тинто”-гийн ханш буурсан. Коксжих нүүрсний чиглэлээр ажилладаг “Аспайр Майнинг”, “Саусгоби ресурс” компанийн хувьцаа ч тус тус уналттай байгаа нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлсэн.
Гэтэл араас нь Оюу толгой төслийн хоёр дахь үе шатны 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь хүчтэй цохилт болов. Канадын Ванкувер хотоос дэлхий даяар цацсан мэдэгдэл нь уул уурхайн хамгийн том төслүүдийн нэг Оюу толгойн үйл ажиллагааг гацааж буй тул хөрөнгө оруулагчдыг цочоосон гэхэд болно. Үйл ажиллагааны ашгийн 80 хувийг бүрдүүлэх далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт чухам Засгийн газар, УИХ-аас хамаарч гацсан нь “мөнгөтэй” гадаадынхан гараа татахад хүргэлээ. Гадаад хөрөнгө оруулалтын тодорхойгүй нөхцөл байдлаас хамаарах том тэсрэлт энэ болов.
Их Британид төвтэй “Рио Тинто” компанийн салбар “Туркойз хилл ресурс” компани олон улсад Канадаас мэдэгдэхдээ “Туркойз Хилл компани, Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газартай хамтран төслийн санхүүжилтийг эцэслэх талаар хэлэлцэж байна. Улсын Их Хурлаас зөвшөөрөл авахад тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, намрын чуулган аравдугаар сард эхэлсний дараа л Оюу толгойн далд уурхайн асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Нэгэнт гэрээ, хамтын ажиллагааны журамд ийнхүү тусгасан учир Рио Тинто дагахаас өөр аргагүй. Оюу толгойн хоёрдугаар хөрөнгө оруулалт өдөрт нэг сая ам.доллар зах зээлд нийлүүлэх байсныг эдийн засгийн луугарууд онцлон харамсч байна. Түүнчлэн далд уул уурхайн ажилд бэлтгэсэн 1000 гаруй иргэний ажилгүй суух хугацаа дор хаяж хоёр сараар нэмэгдэж буйг эдийн засагч Д.Жаргалсайхан хэллээ. Зах зээлд дутагдаж, улам багассаар байгаа ам.долларыг 5.1 тэрбумаар нэмэх гэж байсныг “Хэн хийх вэ” гэсэн асуултаар тодорхойлогдох ажлын зохион байгуулалтаас болж хойшлуулав. Төсөл, хөтөлбөр, ажил хэрэг зогсдог байхад хойшлоход гэмгүй гэж болох юм. Гэтэл боломж гарвал өсч, нисэх гээд байгаа валютын ханшаа цаашид хэрхэн хараандаа байлгах билээ.
Оюу толгой төслийнхөн үйл ажиллагаагаа“...аюулгүй, үр дүнтэй, үр ашигтай удирдлагаар хангаж, ил уурхайн ашиглалтыг нэмэгдүүлж, зэсийн баяжмалын экспортыг тогтвортой үргэлжлүүлж, төслийн бүх оролцогч талуудад үр ашиг авчрах ажилд Рио Тинто компани анхаарлаа хандуулан ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Рио Тинто өгөх гэж байсан мөнгөө өөртөө хоёр сар хадгалчихаад өгье гэхэд асуудалгүй. Гэвч тэр хүртэл долларгүй монголчууд хэрхэн аргаа олж, амьдралаа залгуулах нь хамгийн сонирхолтой асуулт юм. Эдийн засагчдаас энэ талаар сэтгэгдлийг нь сонсвол “Парламентаар бүх зүйлийг шийдүүлэх гээд байдаг. Гэтэл парламент нь амарчихлаа. Энэ завсраар орж ирсэн ажил хэрэг хэдэн сараар хойшилж болохыг Оюу толгой харууллаа” гэдэг дээр санал нэгдэж байна. Одоо үүссэн нөхцөл байдлыг засч, өөрчлөхөд Засгийн газар шийдвэр гаргах эрхтэй болох нь зөв гэдэгтэй санал нэгддэг бололтой. Юутай ч далд уурхай байгуулах ажил гацах ёсгүй гэв.
Хилийн чанадад зэсийн баяжмалаа экспортолж эхэлснээр Оюу толгойн анхны үе шат амжилтад хүрсэн. Ил уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч үүнээс илүү их ашиг олох боломжтой далд уурхай гацсанд хамаг учир буй юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар “Рио Тинто”-той холбоотой шийдвэр гаргаагүй. Тэгэх ч эрхгүй. Оюутолгойн удирдлагуудад хамтарч ажиллаж байгаа бол харилцан ашигтай байя гэдгийг л хэлсэн” гэлээ.
Юутай ч, Оюу толгойн хоёр дахь шатны ажил парламентаас хамааралтай болж гацсан байна. Уг төслийн 5.1 тэрбумын хөрөнгө оруулалт хойшилсноор бусад жижиг хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэж буй юм. Засгийн газрын эрс, шулуухан үгүйсгэх үгнээс харвал хүний мөнгөөр амьдралаа залгуулдаг монголчуудад цаашдын 60 хоног өндөр ханш, хүндхэн даваа байх бололтой.
Хэлэх амар хийх хэцүү. Улс орноо хөгжүүлье гэх бодол хүн бүрийн толгойд эргэлддэг ч Засгийн газар нэгтгэн, чигтгэдэг. Гүйцэтгэх засаглалыг атгаж буй 17 хүний бодол, шийдлийг 2.7 сая монгол хүн хайхрахаас илүү гадаадын “мөнгөтэй” хүмүүс анхаарч байна. Монгол Улс эдийн засгийн хам шинж бүхий хүндрэлтэй наймдугаар сартай золголоо. Энэ “өвчнийг” анагаах арга шид нь тодорхой ч нам дарах ерөндөг нь Засгийн газар, УИХ-ын тамган дор байгааг эдийн засагчид онцолсоор ирсэн.
Ам.долларын ханшийн өсөлт ба дутагдал
Америк улсын мөнгөн тэмдэгт долларын ширхэг бүр нь манай төгрөгийн 1500 ширхэгтэй тэнцсэн цаг үед бид амьдарч байна. Үнэндээ төгрөг маань Чингис, Сүхбаатарын зурагтай өнгөт цаас байх уу, худалдаа наймаанд ашиглах үнэт зүйл байх уу гэдэг нь ам.доллараар хэмжигддэг. Ханш цаашид улам өссөөр байвал төгрөгийн үнэ цэнэ бичгийн цаастай улам л адилхан болно. Тэгэхээр монголчууд ам.доллар хадгалж байх нь эдийн засаг төдийгүй улс оронд хэрэгтэй зүйл байх нь. Одоогоор манай улсад 3.1 тэрбум ам.доллар нөөцөлсөн гэх баримт бий. Их санагдаж болох ч 2013 оны эхээр дөрвөн тэрбум байгаад, хагас жилийн хугацаанд ийнхүү багассаныг харвал сэтгэл зовооно.
Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилготой Монголбанк байгаа боломждоо тулгуурлан чадлаа дайчлан ажиллаж буй юм. Өнгөрсөн хоёр хоногт л зах зээлд мөнгө нийлүүлэх бүх аргачлалаа зохион байгуулав. Тодруулбал, нэг долоо хоногийн хугацаатай 438.8 тэрбум төгрөгийг Төв банкны үнэт цаас арилжааллаа.
Мөн 12 долоо хоногийн хугацаатай 30 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалжээ. Өчигдөр л гэхэд Валютын дуудлага худалдаа зохион байгуулж ам.доллар, юань худалдаалсан байна. Арилжааны банкуудад 123 сая юань, 119 сая ам.доллар нийлүүллээ. Зах зээлд ийнхүү 450 сая гаруй ам.доллар нийлүүлснээр ханш хэлбэлзэх хандлага ажиглагдаж эхэлсэн юм. Монголбанкны албан ханш уржигдрын байдлаар ам.доллар 1499.7 байсан бол өчигдөр 1501.7 төгрөгөөр хаасан байна. Төв банк ажлаа хийж байхад төр атгасан Засгийн газар юу хийж байгаа вэ гэдэг асуулт ургана. Ерөнхий сайдаас валютын байдлыг асуувал “Валютын ханшийг тогтворжуулах нь Засгийн газрын хийх ёстой ажил биш” гэсэн хариу өгөв. Гэвч Монголбанкны ажил гээд хөсөр орхих биш хийж буй ажлыг нь дэмждэг хамтрагч байвал сайн сан.
Валют дутах шалтгаан хөрөнгө оруулалт
Юутай ч ам.долларын ханшид нөлөөлөх арга хэмжээ үргэлжилж байна. Гэвч ховордсон эдийн үнэ улам өсдөг зах зээлийн жамтай. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй үргэлжилсээр байвал валютын ханшийг тогтоон барихад улам л хэцүү болж, илүү их зарлага шаардах юм. Ер нь, эдийн засагт халдсан валютын “өвчний” суурь нь гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг хэлэх эдийн засагч олон. Хууль эрхзүйн орчин нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн, одоо яах вэ гэх асуултыг хэдэн сарын өмнө хэвлэлээр ч, хэл амаараа ч асуусан. Шийднэ, батална, өөрчилнө гэж улстөрчид хариулсаар ирсэн ч одоо хүртэл үр дүн алга.
Эхний хагас жилийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 30 хувь буурсан байна. Үүнээс гадна нийт экспортын хэмжээ есөн хувиар хорогдож, гадаад худалдааны нийт бараа эргэлт долоон хувиар уруудсаныг судлаачид хэллээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засагт хөрөнгөө оруулахгүй байхыг “сануулж” буй хоёр том үйл явдал өрнөлөө. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ ханш олон улсын зах зээлд уналттай байгаа нь эхний сэрэмжлүүлэг. Нийт экспортын 95 хувийг эзэлдэг зэс, нүүрс, алтны ханшийн уналтыг хэд хэдэн компанийн хувьцааны уруудлаас харж болно. “Монголын уул уурхай корпорац”-ийн хувьцаа огцом унаж 1.61 хонконг доллар болжээ. Мөн Оюу толгой төслийн хэрэгжүүлэгч “Рио Тинто”-гийн ханш буурсан. Коксжих нүүрсний чиглэлээр ажилладаг “Аспайр Майнинг”, “Саусгоби ресурс” компанийн хувьцаа ч тус тус уналттай байгаа нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлсэн.
Гэтэл араас нь Оюу толгой төслийн хоёр дахь үе шатны 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь хүчтэй цохилт болов. Канадын Ванкувер хотоос дэлхий даяар цацсан мэдэгдэл нь уул уурхайн хамгийн том төслүүдийн нэг Оюу толгойн үйл ажиллагааг гацааж буй тул хөрөнгө оруулагчдыг цочоосон гэхэд болно. Үйл ажиллагааны ашгийн 80 хувийг бүрдүүлэх далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт чухам Засгийн газар, УИХ-аас хамаарч гацсан нь “мөнгөтэй” гадаадынхан гараа татахад хүргэлээ. Гадаад хөрөнгө оруулалтын тодорхойгүй нөхцөл байдлаас хамаарах том тэсрэлт энэ болов.
Хөрөнгө оруулалт үргээх Оюу толгойн далд уурхай
Их Британид төвтэй “Рио Тинто” компанийн салбар “Туркойз хилл ресурс” компани олон улсад Канадаас мэдэгдэхдээ “Туркойз Хилл компани, Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газартай хамтран төслийн санхүүжилтийг эцэслэх талаар хэлэлцэж байна. Улсын Их Хурлаас зөвшөөрөл авахад тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, намрын чуулган аравдугаар сард эхэлсний дараа л Оюу толгойн далд уурхайн асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Нэгэнт гэрээ, хамтын ажиллагааны журамд ийнхүү тусгасан учир Рио Тинто дагахаас өөр аргагүй. Оюу толгойн хоёрдугаар хөрөнгө оруулалт өдөрт нэг сая ам.доллар зах зээлд нийлүүлэх байсныг эдийн засгийн луугарууд онцлон харамсч байна. Түүнчлэн далд уул уурхайн ажилд бэлтгэсэн 1000 гаруй иргэний ажилгүй суух хугацаа дор хаяж хоёр сараар нэмэгдэж буйг эдийн засагч Д.Жаргалсайхан хэллээ. Зах зээлд дутагдаж, улам багассаар байгаа ам.долларыг 5.1 тэрбумаар нэмэх гэж байсныг “Хэн хийх вэ” гэсэн асуултаар тодорхойлогдох ажлын зохион байгуулалтаас болж хойшлуулав. Төсөл, хөтөлбөр, ажил хэрэг зогсдог байхад хойшлоход гэмгүй гэж болох юм. Гэтэл боломж гарвал өсч, нисэх гээд байгаа валютын ханшаа цаашид хэрхэн хараандаа байлгах билээ.
Оюу толгой төслийнхөн үйл ажиллагаагаа“...аюулгүй, үр дүнтэй, үр ашигтай удирдлагаар хангаж, ил уурхайн ашиглалтыг нэмэгдүүлж, зэсийн баяжмалын экспортыг тогтвортой үргэлжлүүлж, төслийн бүх оролцогч талуудад үр ашиг авчрах ажилд Рио Тинто компани анхаарлаа хандуулан ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Рио Тинто өгөх гэж байсан мөнгөө өөртөө хоёр сар хадгалчихаад өгье гэхэд асуудалгүй. Гэвч тэр хүртэл долларгүй монголчууд хэрхэн аргаа олж, амьдралаа залгуулах нь хамгийн сонирхолтой асуулт юм. Эдийн засагчдаас энэ талаар сэтгэгдлийг нь сонсвол “Парламентаар бүх зүйлийг шийдүүлэх гээд байдаг. Гэтэл парламент нь амарчихлаа. Энэ завсраар орж ирсэн ажил хэрэг хэдэн сараар хойшилж болохыг Оюу толгой харууллаа” гэдэг дээр санал нэгдэж байна. Одоо үүссэн нөхцөл байдлыг засч, өөрчлөхөд Засгийн газар шийдвэр гаргах эрхтэй болох нь зөв гэдэгтэй санал нэгддэг бололтой. Юутай ч далд уурхай байгуулах ажил гацах ёсгүй гэв.
Хилийн чанадад зэсийн баяжмалаа экспортолж эхэлснээр Оюу толгойн анхны үе шат амжилтад хүрсэн. Ил уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч үүнээс илүү их ашиг олох боломжтой далд уурхай гацсанд хамаг учир буй юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар “Рио Тинто”-той холбоотой шийдвэр гаргаагүй. Тэгэх ч эрхгүй. Оюутолгойн удирдлагуудад хамтарч ажиллаж байгаа бол харилцан ашигтай байя гэдгийг л хэлсэн” гэлээ.
Юутай ч, Оюу толгойн хоёр дахь шатны ажил парламентаас хамааралтай болж гацсан байна. Уг төслийн 5.1 тэрбумын хөрөнгө оруулалт хойшилсноор бусад жижиг хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэж буй юм. Засгийн газрын эрс, шулуухан үгүйсгэх үгнээс харвал хүний мөнгөөр амьдралаа залгуулдаг монголчуудад цаашдын 60 хоног өндөр ханш, хүндхэн даваа байх бололтой.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл