Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Киноны баатруудаас хэн нь хамгийн баян бэ?

Дэлхийн тэргүүн баячуудыг хөрөнгө орлогоор нь жагсааж гаршсан “Forbes” сэтгүүл жил бүр нэгэн сонирхолтой жагсаалтыг гаргадаг юм.
Тэд кино зохиолын хамгийн баян 15 дүрийг тодруулдаг. Энэ жагсаалтад орох баатар нь зохиогч бодож олсон дүр байх ёстой тул ардын үлгэр, туульсын баатруудыг оруулдаггүй. Баячуудын жагсаалтад орох дүр нь өөрийн ертөнцдөө эд баялгаараа алдартай байх ёстой. Сэтгүүлийн шинжээчид нь бодит амьдрал дээрх эдийн засгийн нөхцөл эд баялагт нь ямар нөлөө үзүүлэх байсныг тооцон баялгийн хэмжээг нь тодруулдаг.
    
Энэ жил жагсаалтын нэгдүгээрт Уолт Дисней студийн “Нугасны түүх” хүүхэлдэйн киноны нэг дүр болох Скруж авга буюу Скруж Макдак нэртэй нугас оржээ. Энэ нугас нь уул уурхай салбарт хөрөнгө оруулалт хийх, нуугдсан эрдэнэс олох замаар 65,4 тэрбум ам.долларын хөрөнгө цуглуулснаараа хамгийн баян дүр хэмээн мэргэжилтнүүд нэрлэжээ.

Хоёрдугаарт нь Толкины “Хоббит: Очоод эргэж ирсэн нь” зохиолын баатар Өнчин ууланд амьдардаг Смог нэртэй галаар тургидаг луу оржээ. Смог нь одойчуудын цуглуулсан алт эрдэнэсийг дээрэмдэн баяжсан бөгөөд энэ баялгийнх нь хэмжээг “Форбс” сэтгүүл 54,1 тэрбум ам.доллар гэж тооцжээ.

Гуравдугаар байранд өсвөр насныханд зориулсан “Бүрэнхий” цуврал бүтээлийн нэгэн дүр Карлайл Каллен гэдэг цус сорогч оров. Үхэшгүй мөнх амьдардаг энэ цус сорогч нь санхүүгийн  гүйлгээ, хөрөнгө оруулалт хийх замаар 46 тэрбум ам.доллартай болсон гэнэ.

 “Төмөр хүн” зурагт номны баатар, мөн киноны гол дүр Тони Старк энэ жасаалтад эд баялгаараа дөрөвдүгээрт орсон байна. Хэдийгээр хамгийн сүүлд гарсан киноны үйл явдлаар Старк нь Малибу дахь тансаг харшаа алдсан ч “Stark Industries” корпорац нь энэ жил 12,4 тэрбум ам.долларын орлоготой ажилласан гэж шинжээчид төсөөлсөн байна.
   
Цаашлаад жагсаалтад “Иргэн Кейн” киноны дүр болох хэвлэлийн магнат Чарльз Фостер 11,2 тэрбум ам.доллартайгаар тавдугаарт орлоо.

Дараагийн байранд 9,2 тэрбум ам.доллартай “Бэтмен” Брюс Уэйн

5,8 тэрбум ам.доллартай “Баян Ричи” хүүхэлдэйн киноны Ричи Рич оров.

Э.Л.Жеймсийн бичсэн “Саарал өнгөний тавин зүс” зохиолын гол баатар наймдугаарт, “Сэнтийн тоглоом” киноны эрхэм дээд ноён Тайвин Ланнистер 1,8 тэрбум ам.доллараар есдүгээрт орсон бол “Симпсоныхон” хүүхэлдэйн кинон дээр гардаг тэрбумтан Монти Бернс 1,5 тэрбум ам доллараар аравдугаар байранд оржээ. Монти Бернс нь өнгөрсөн жил илүү баян байсан ч сүүлийн үед атомын цахилгаан станцуудыг шүүмжлэх нь нэмэгдсэн болохоор “Форбс” сэтгүүлийнхэн түүнийг алдагдал хүлээсэн байх ёстой гэж үзжээ.


Арваннэгдүгээрт нь “Хоёр бүхэл нэг хагас хүн” цуврал кинонд гардаг тэрбумтан Уолдон Шмидт, арванхоёрдугаарт нь эртний түүхийн эд зүйл ангуучилдаг аймшиггүй зоригт бүсгүй Лара Крофт, арвангуравдугаарт нь “Монополь” ширээний тоглоомон дээр гардаг ноён Монополь орсон байна.


Арвандөрөвдүгээр байранд Их Британид нэрд гарсан “Даунтон хийд” цуврал киноны гол баатар Мэри Кроули оров.
Харин жагсаалтын хамгийн сүүлд тэрбум ам.долларын хөрөнгөтэй нь “Агуу их Гэтсби” романы гол баатар Жей Гэтсби оржээ.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Саарал өнгөний тавин зүс ядаж Саарал өнгний тавин зүс ч гэх юмуу өнгө бол үндсэн ухагдхуун өнгөний гэх нь дүрэмийн алдаа нэртэйгээр нь өнгийгөөд гэд нэрэлчхээч
саарал өнгний тавин зүс гэж юу байдаг юм.тавин саарал дардас гэж орчуулуул дөхөх мэт хоббит очоод эргэж ирсэн нь ч гэх шиг утга алга хаачаад л явна даа
Хамгийн их уншсан