Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШИНЭ ДҮРЭМТ ХУВЦАС ЧАНАРАА ДАГАСАН ҮНЭТЭЙ

Жил болоод л шинийг авах болдог сурагчдын хэврэгхэн дүрэмт хувцсыг монголчууд шинэ төвшинд гаргахаар ажиллаж байна. Монгол хонины ноосоор хийсэн даавуугаар дүрэмт хувцас оёж, сурагчдад түгээхээр өргөн хүрээтэй ажил өрнүүлж буйг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцаж байгаа билээ. Тэр дундаа, сүүлийн өдрүүдэд хэвлэлийн хуудаснаас салахаа байсан Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал энэ ажлыг хариуцаж байгаа аж. Орон нутагт томилолтоор ажиллаад ирэхэд нь “онцгүй” мэдээлэл угтсан тул уулзсаных учрыг тайлбарлая гэлээ. Хэдхэн “ууртай” хүний мэдэгдэл тэдний хийж байгаа их ажлаа нь илүүтэй  олон нийтийн анхаарлыг татаж буй нь хачирхалтай. Тэрээр 130 аж ахуйн нэгжийг нэгтгэж сурагчдаа илүү чанартай, илүү үнэтэй, илүү зохимжтой дүрэмт хувцсаар жигдрүүлэхээр завгүй яваа аж. Ярианыхаа төгсгөлд “Итгэхгүй бол, маргааш ирээрэй. Би үйлдвэрүүдээр явж ажилтай нь танилцуулъя” гэж урив.

Монгол сурагчийн монгол форм

Шинэ дүрэмт хувцастай болох талаар сүүлийн хоёр жилийн турш яригдаж байгаа гэнэ. Тодруулбал, хонь, тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгох УИХ-ын тогтоол баталсан нь уг салбарыг сэргээжээ. Жилд 20 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг байсан зах зээлийг гурав дахин өргөжүүлсэн гэдэг. Өнгөрсөн оны байдлаар 16 мянган тонн ноос боловсруулснаас 10 мянгаар хивс үйлдвэрлэжээ. Харин үлдсэн 6000 тонн ноосыг угааж экспортолсон юм. Ноосны үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс дотооддоо эцсийн бүтээгдэхүүн хийж худалдаалах санал гарсныг ҮХААЯ хүлээн авчээ.
Уг санал нь ноосоор утас ээрч, даавуу хийгээд, дотоодын дүрэмт хувцасны хэрэгцээг хангах асуудал байв. Цагдаа, цэрэг, гал сөнөөгч, аврагч гээд олон төрлийн дүрэмт хувцас үйлдвэрлэлийн зөвхөн нэг нь сурагчийнх.
Хувийн компаниуд төрийн оролцоотойгоор нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж буйн анхны ажил нь сурагчийн дүрэмт хувцас. 2013 оны есдүгээр сард 520 мянган дүрэмт хувцас бэлэн болсон байх ёстой. Ийнхүү ажил эхэлтэл араас нь хэрүүл үүсэв. Х.Золжаргалын тэргүүлсэн хуйвалдаан гэх нэрээр хийж буй хамаг ажлыг харлуулж, болж бүтэх зүйлийг буруу тийш хазайлгахыг эрмэлзлээ. Чухам хаанаас ийм яриа гарсныг сурвалжилж үзвэл тодорхой. Монголын бараг бүх оёдлын үйлдвэр, цехийг нэгтгээд сурагчийн дүрэмт хувцас оёх ажилд оролцох боломжоор хангасны дараа хэдхэн байгууллага л гүрийгээд хоцорсон.

Их ажил дагасан гомдлын үгс

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Бат Зүү”, “Их Шаглаа” тэргүүтэй хэдэн компани холбоо байгуулжээ. Сүүлийн жилүүдэд сурагчийн дүрэмт хувцас нэртэй сэмэрхий, ханзархай, уранхай, цооронхой бүтээгдэхүүн нийлүүлж, давуу эрхтэй ажиллаж ирсэн байгууллагууд. Хангалтгүй хийж байгаа ажлыг нь бүгдэд  жигд хуваарилж, чанаргүй дүрэмт хувцсыг нь сайжруулах болсонд тэд дургүйцсэн бололтой. Жилээс жилд чанаргүй хувцас нийлүүлж байсныг, заримдаа БНХАУ-аас хувцас импортолж байсныг иргэд илрүүлснийг ч үл харгалзан ҮХААЯ-наас санал тавьжээ. 2013 онд сурагчийн дүрэмт хувцас оёх ажилд хамтарна уу гэтэл шууд л татгалзсан байна. Долдугаар сарын эхээр хоёр дахь удаа санал тавихад нь “Бид дангаараа оёно” гэдгээ эрсхэн хэлжээ.
Үнэтэй хэдий ч хавьгүй чанартай хувцсаар хүүхдүүдээ  хангах. Дотоодын ноосоор өндөр зэрэглэлийн даавуу үйлдвэрлэж болдгийг батлах. Цаашид оёдол, нэхмэл, сүлжмэл, ээрмэлийн үйлдвэрээ зохион байгуулалтад оруулж хөгжүүлэх боломж бүрдээд байхад “Бат Зүү” тэргүүтэй компаниуд яагаад эсэргүүцнэ вэ. Мэдээж хэрэг намар болгон ганцаараа хурааж байсан орлого нь 130 хуваагдаж магадгүй. Нөгөө талаас өөрсдийнх нь үйлдвэрлэж байснаас хувь илүү чанартай гэдгийг ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн тогтоочихсонд ичиж байж болох. Эсвэл хямдхан хийгээд нийлүүлж болдог зүйлийг заавал сайн, үнэтэй хийх гэсэнд зориуд зөрүүдэлж байхыг үгүйсгэхгүй.




Үнэтэй ч хөнгөлөх боломжтой

Юутай ч “ууртай” хүмүүсийн уцаартай үгний ард дарагдсан ажил хэрэг хэрхэн өрнөж буйг товч дуулгая. Сурагчдад нийт 900 мянган метр урт даавуугаар хувцас оёх гэнэ. Хонины ноос орсон, нэмүү өртөг шингэсэн даавуугаар оёж байгаа тул хуучнаас харьцангуй үнэтэй. Гэхдээ хавьгүй илүү чанартай гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал онцлов. Эцэг эхчүүдэд ядаж хоёр жил өмсчихдөг дүрэмт хувцас хэрэгтэй. Урьд нь гурван хос дүрэмт хувцас байсан нь одоо таван иж бүрдэлтэй болох юм. Мэдээж иж бүрдэл нь нэмэгдсэн тул үнэ өснө. Гэхдээ эмзэг бүлгийн, олон хүүхэдтэй гэхчлэн хүндрэл үүсч болзошгүй айлуудад хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэв. Урьдчилсан таамгаар 1-3 хүүхэдтэй айл дүрэмт хувцсыг үндсэн үнээр авах бол түүнээс олон хүүхэдтэй өрхөд үнэ хямдруулах, бэлэглэх зэрэг хөнгөлөлттэй хүргэнэ. Уг хөнгөлөлтийг Засгийн газар, халамжийн сангаас тодорхой зохицуулалтын хүрээнд гаргана. Харин хувийн аж ахуйн нэгжүүд үнэ хямдруулах ямар ч боломжгүй гэсэн юм. Учир нь, 130 аж ахуйн нэгж 23 тэрбум төгрөгийн зээлийг хуваан авчээ. 12 тэрбум нь даавуунд, есөн тэрбум төгрөг оёдлынхонд зээл болж байгаа бол хоёр тэрбумыг сүлжмэлийнхэн зээлсэн. Бүгдээрээ дор бүрнээ урт хугацааны зээлээр хөрөнгө босгож ажлаа урагшлуулж байна гэсэн үг. Тэгэхээр бүтээгдэхүүнээ хямдруул, үнийг багасга гэдэг нь тэр компаниудаа алдагдалтай ажилла гэж байгаагаас ялгаагүй аж.
Одоогоор 30 мянган метр даавууг үйлдвэрүүдэд нийлүүлж, эсгүүрийн ажил үргэлжилж байгаа аж. Харин өнөөдөр 120 мянган метрийг нэмж нийлүүлнэ. Цаашид тав хоногийн давтамжтайгаар даавуугаа үйлдвэрүүдэд тараах юм. Тэгвэл шинэ дүрэмт хувцас хэзээ сурагчдад хүрэх тухайд “Эхний хэсгийг наймдугаар сарын 25-нд, дараагийнхыг ирэх сарын 15, 30-нд гаргана” гэлээ.

Бүгдэд нээлттэй учир тендергүй

Оёдлын үйлдвэрүүдэд тендергүйгээр эрх өгсөн нь хууль зөрчсөн гэх яриа гарсан. Улсын болон орон нутгийн төсвийн мөнгөөр бараа эсвэл ажил үйлчилгээ худалдаж авахад тендер зарладаг хуультай гэнэ. Харин энэ хөтөлбөрт улсын мөнгөнөөс нэг ч төгрөг ашиглаагүй учраас тендер зарлахгүйгээр ажиллах боломжтой гэсэн. Ажил эхлэхийн өмнө ҮХААЯ, Санхүүгийн зохицуулах хороо, ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн, ШӨХТГ, Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын сурагчдын холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийнхөн гээд олон байгууллага оролцсон ажлын хэсэг оёдлын үйлдвэрүүдтэй танилцжээ. Хэн нь юу хийж чадах вэ гэдгийг судалж, ажиллах хүчин чадлыг тодорхойлсон байна. Ийнхүү аттестатчилалд оруулаад, бүх компанитай хувцас оёх ажил хийлгэхээр гэрээ байгуулсан аж. Оёж чадах нэгж бүр, оёхыг хүссэн байгууллага бүхэн зохион байгуулалтад гишүүнээр элсэхэд нээлттэй. Ийм л учраас тендер, сонгон шалгаруулалт шаардлагагүй гэж үзсэн гэв. Оёдлын салбарын бараг бүх үйлдвэрт оролцох эрхийг нээлттэй олгосон байхад үнэхээр ч өрсөлдүүлэх, тендер зарлах шаардлагагүй мэт санагдана.
ШӨХТГ-аас мэдэгдэл хийсэн ч өнөөдрийн байдлаар Х.Золжаргалд ажил гүйцэтгэх зохион байгуулалтыг шударга бусаар хийж, өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэх албан ёсны акт хараахан ирээгүй гэнэ. Хэрэв үнэхээр хууль зөрчсөн зүйл байвал үйл ажиллагаагаа яаралтай засч, залруулах, өөрчлөх нь зөв гэдгээ илэрхийллээ. Юутай ч, сурагчдын шинэ дүрэмт хувцас хэрхэн үйлдвэрлэгдэж буйг тун удахгүй оёдлын газарт нүдээр үзэж, танилцахаар тохирсон юм.
Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Yag chanaraa Dagasan bj haragdaarai uursduu ochood uzdee chanariig ni
BI PORMIIN TSAMTS AVAAD1JILCH BOLOOGVI BHAD MINII TSAMTSNIII TOHOI URAGDSAN BI UULNA IH ELDEV HUDULGUUN HIIDEGGVI DARUU HVNLDEE MINII TSAMTS INGEJ URAGDAJ BHAD UUR SAHILAGGVI HVVHED YAHUU JIL BOLGON 100 HEDEN MYNGAN TUGRGUUR PORM AVHUU ?
Авч чадахгүй бусад хүмүүсийг яах гээд бгаан мул юм бээ
Одоо арай дэндээд бгаам биш үү хэдэн малнуудад худлаа хэлж бгаам шиг :| хэцүү амьдралтай олон хүүхдүүдтэй гэр бүлийг яа гэж бгаан сургуулиасаа гар гэж бгаам уу ???
Одоо цагт 4 5 хүүхэдтэй айлууд ховордсон шдээ ихэнх нь л 2 3н хүүхэдтэй тийм болхоор нь яасан худлаа хөнгөлнө гэж бгаа юм уу 1-3 н хүүхэдтэй айлд хөнгөлөхгүй ч гэх шиг тэгээд 2 3н хүүхэдтэй хэцүү амьдралтай хүмүүсийг яана гж бодоов тэд нар яаж сурах юм бэ???? охидуудад бол ганц юбка л хэрэгтэй байдаг шдээ өөр олон юмны хэрэг ер байхгүй шдээ
eoe ***** yj ene pormig awdin tgd 3huhedtei ail bla ghd chine buh pormig ni ij burdler ni awbl 4000000bolno
6 хүүхэдтэй айлын ядаж 4 нь 10-н жилийнх байлаа гэж бодоход энэ айл дор хаяж л 500000 төгрөг гаргана гэсэн үг... Жил болгон солиод байхгүй гэхээр одоо хүүхдүүд чинь томроно шт.Чанар маш сайн бол одоо хэлэх үг алга даа...
ene tolbortei niitlelee ustagaaj *****
Hooy ene yaj ch bodson luivar neg ail dundajaar heden huuhedtei blee dee . Orhiin dundaj tsalin hed blee dee bas za orh tolgoison olon huuhedtei ailuud bgaa shuu dee za bas ter surguuliin zahiral meneger edr ni form av 2 gej huuhduud daramtlana jiliin jild form avdag ene tehdee arai hetertsen unetei ymaa
Охидынх нь юбка нь арайл биш юума? Хөвгүүдийнхан форм юстой гоё юум
Eegii yg zuv!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Бондны мөнгөөр "поором" оёулж байгаа гэж үнэн үү. Арай үгүй биз дээ, энэ чинь!!!???
хан уул дүүрэг 19-р хороололд 4 өрөө байр яаралтай зарна 88831824
ZARIM 1 UURTAI UTSAARTAI HVN GENEVV HVN HELEH BAS HEVLEN NIITLEH ERHTEI BHAD UNDUR VNETEI BNA 1 AILD HICHNEEN HVVHED 10 JILIIN SURAGCH BILEE.GEDGIIN BODOJ VZSEN YMU HEN 1 NII TULBURTUI NIITLEL BNA NAAD CHINI.
Eegii yg zuv!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Chanarta bol yah we de. Ugaasaa form bish ch gsen iimerhuu munguur huwtsas awaad l surguulid oruulna shd
Авч чадахгүй бусад хүмүүсийг яах гээд бгаан мул юм бээ
tendergui gen euu tgd yag neg tuvshnii huvtsas garah yumuu ergelzeetei l yum te
150.0aar 2 3 hvvheddeee huwts awch ugch chadah bolomjtoi ail hd bga bilee? Yadaj dundjaar heden tugrugni tsalintai bilee? Bodoj vzeesei arai l heterhii yumaaa zuwtguh gj ih zahilaj yum bichvvljeeew
150.0aar 2 3 hvvheddeee huwts awch ugch chadah bolomjtoi ail hd bga bilee? Yadaj dundjaar heden tugrugni tsalintai bilee? Bodoj vzeesei arai l heterhii yumaaa zuwtguh gj ih zahilaj yum bichvvljeeew
hutsdag gar ve ? Tegeed huuhdin formond 150g tulj chadahgui humuust ni hungululttei uneer uguuch duu orchnoo medermeer yum. Tertee tergui bolomjtoi ailuud ni ali boloh sainiig bolomjgui ni halaasniihaa heded l taaruulna shd yadaj baihad jil bolgon dahij avna shdeee denduu yum brendiin huvtsas bishdee
yu be Batzuuger yah yum hulhi materialar hiideg erend ouyuldag muu kampani shuu dee
uu yu ve manai surguuliin l form goy solimoorgui bn sayhan l shine form avsan gai ve dandaa l solino ene ter geh ym.
за юуу вээ ямар хөлдүү юм хийдийн бэ хар малнуууд бүгд үхээсэй
yamar teneg n ene olon davhar yum umsunu gej oilgood mulguitaad bnaa kkkk iimhen yum oilgoj chadahgui duraakuud bas baih yumaa. Yuuuuu ch medehgui...oilgoh ch tarhigui kkkk medeej tsag agaartaigaa zohitsuulan umsunu sht...uuruu baidag huvtsaa davharlaj yavdag yum boluu
zuv tegj baij chanartaig n etseg eh songono...tender gej yumaar chn heseg nuhud hamaatan asadan n uurdsuu l bayjina sht urdni gashuun turshlaga bnaa
ene zasgiin gazar mash zov ajil hiij monopol bdliig zadalj bgaad bayartai bgaa,hujaa nar l tuntiideg bsan sh dee urd ni,odoo mongoldoo uldej technik bolj bgaad bayartai bna
zaawal buh huvtasaa angidaa omsono gj yu bhwde zarim 1iig ni tailj bolnoshte sonin oilgolttoi hun be?
zugershte haluun huutenden togiruulal umsiisht un surteiin jhn um bolhoor mung saajin ntr gl bdin odoo jigdreh tsagan bolsoon. SURAGCHIIN FOROM yamAR GOY BlEDE
Hooy ene yaj ch bodson luivar neg ail dundajaar heden huuhedtei blee dee . Orhiin dundaj tsalin hed blee dee bas za orh tolgoison olon huuhedtei ailuud bgaa shuu dee za bas ter surguuliin zahiral meneger edr ni form av 2 gej huuhduud daramtlana jiliin jild form avdag ene tehdee arai hetertsen unetei ymaa
iim ih um umsuud baihdaa yadgiim be,haluun dulaan angid bol huuhduud haluutsaad gants tsagaan tsamtsiig ni l umsuh um bn,hudlaa mungu huuhuu bolimoor umaa
zaawal buh huvtasaa angidaa omsono gj yu bhwde zarim 1iig ni tailj bolnoshte sonin oilgolttoi hun be?
Хамгийн их уншсан