Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРГЭД ХАДГАЛАМЖИЙН ШИЛЖИЛТИЙГ ТАЙВАН ХҮЛЭЭН АВЧЭЭ

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Хадгаламж банкны удирдлагууд эзэмших эрхээ Төрийн банк руу шилжүүлсэн нь нийгэмд шуугиан дэгдээсэн. Тодорхой мэдээлэлгүйн улмаас Хадгаламж дампуурч байгаа гэх мессеж түгсэн ч холбогдох талууд цаг тухайд нь үнэн, бодит байдлыг тайлбарласан нь олон нийтийг тайвшруулжээ. Үүнийг нотлох зүйл нь Төрийн банкны лавлах 1899, Хадгаламжаас хүлээн авсан шинэ лавлах 1881 дугаарт ирсэн дуудлага, асуулт юм. Монголбанк энэ сарын 22-ны өдөр албан ёсоор мэдэгдэл гаргаж, 23-ны өдөр Хадгаламж банкны хувь нийлүүлэгч “Жаст” группын захирал асан Ш.Батхүү нөхцөл байдлыг тайлбарласан. Энэ өдөр банкны лавлах төвд 1502 харилцагч хандаж мэдээлэл авсны 36.2 хувь буюу 540 гаруй нь Хадгаламж банкны талаар асуужээ. Дараагийн өдөр 221 харилцагч хоёр банк нэгдэж буй талаар тодруулсан бол 25-нд 51 иргэн, 26-нд 17 харилцагч Хадгаламжтай холбоотой мэдээлэл авсан гэнэ. “Банк дампуураагүй, үйл ажиллагааг Төрийн банк хэвийн үргэлжлүүлнэ” гэх тайлбарыг харилцагчид харьцангуй тайван хүлээн авсныг лавлах төвийн мэргэжилтнүүд онцоллоо. Нөгөөтэйгүүр, өдрөөс өдөрт хоёр банк нэгдсэн асуудлаарх тодруулга цөөрсөн нь харилцагчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээс дэлгэрэнгүй мэдээлэл авсантай холбоотой гэж дүгнэжээ. Хуучин Хадгаламж банк өөр эзэмшигчтэй болсон нь харилцагчдад хүндрэл үүсгээгүй тул иргэдийн сэтгэл зүй тогтворжсон хэмээн төв банк үзэж байна.

Б.Билэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан