Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЛТ, ЗЭС, НҮҮРС ИДЭВХЖИХ ЦАГААР АМ.ДОЛЛАРЫН “АМЫГ ТАТНА”

Өнгөрсөн долоо хоногоос төгрөгийн ханш тогтмол суларч байгаа ч Монголбанкнаас зах зээлд оролцдог учраас хүндрэл үүсэхгүй хэмээн байр сууриа илэрхийлж буй юм. Энэ сарын 28-ны өдрийн байдлаар төв банкны албан ханшид ам.доллар 1506 төгрөг 90 мөнгөтэй тэнцсэн. Үүний араас бусад валютын ханш өсч фунт 2318, евро 2002 төгрөг хүрлээ. Зах зээлийн ханш арилжааны банкуудад дундаж үзүүлэлтээр авч үзэхэд ам.доллар 1515, евро 2039, Английн фунт 2359 төгрөгт хүрээд байна. Ам.долларын ханш бусад валютаа дагуулан “хадуурахад” экспорт болон гадаад хүчин зүйл хэрхэн нөлөөлж буйг төв банкнаас тайлбарласан. Тодруулбал, зэс, алт, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ унасан. БНХАУ-ын дотоод эрэлт буурснаас шалтгаалан экспортын орлого өмнөх оны мөн үеэс 10 хувиар багасчээ. Мөн дэлхийн хөрөнгийн зах зээл сүүлийн үед тогтворгүй байдалд орж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар буураад байгаа юм.
Огцом хэлбэлзэл үүсгэхгүйн тулд Монголбанк бүх талын арга хэмжээ авч байгаа ч ам.доллар “ам булааж” өссөн нь эдийн засагт нөлөөлж эхэлсэн нь мэдрэгдэх боллоо. Ялангуяа импортын дийлэнхийг эзэлж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг зохиомлоор нэмсэнийг харж болно. Нарантуул захад “Юанийн ханш өссөн” хэмээх мессеж газар авч, Эрээнээс оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна. Жишээ нь, өнгөрсөн сард 5000 төгрөгөөр худалдаалж байсан гэр ахуйн бараа 6000 болж өссөн. Гэтэл юанийн албан ханш сарын өмнө 235 төгрөг 45 мөнгө байжээ.
Харин өнгөрсөн ням гарагийн байдлаар ердөө 10 төгрөгөөр нэмэгдэж 245 төгрөг 83 мөнгө болсон байх аж. Ийнхүү зах зээлд үүссэн гадаад хүчин зүйлээс хамаарч валютын ханш чангарахад Монголбанк зах зээлд мөнгө нийлүүлж огцом хэлбэлзэл үүсэхээс сэргийлсээр байгаа гэдгээ илэрхийлсэн. Жишээ нь, Засгийн газрын үнэт цаасны арилжааг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулдаг. Мөн төв банкнаас мягмар, пүрэв гараг гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж зах зээлд шаардлагатай мөнгө нийлүүлж байна. Хамгийн сүүлчийн дуудлага худалдаа өнгөрсөн пүрэв гараг буюу 25-ны өдөр болсон бол өнөөдөр ээлжит дуудлага худалдаа болох юм. 25-ны өдрийн худалдаагаар арилжааны банкуудад 30 сая ам.доллар худалджээ. Банкуудаас 156.5 сая юань худалдан авах санал ирүүлснийг 100 хувь биелүүлсэн байна. Түүнчлэн своп хэлцлээр 90 сая ам.доллар худалдаалж, дотоодын валютын зах зээлд нийлүүлжээ. Дээр өгүүлсэн худалдаа нь гадаад валютын ханш огцом хэлбэлзэхгүй байлгахад чиглэсэн аргачлал юм. Дутагдал, илүүдэл үүсч валютын ханш огцом өөрчлөгдөх нь эдийн засагт хүчтэй савлагаа үүсгэдэг.
Монголбанк өөрт хадгалж буй ам.долларын нөөцөд тулгуурлаж зах зээлд мөнгө нийлүүлдэг. 4.06 тэрбум ам.долларын нөөцтэйгөөр 2013 онд орсон ч өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 3.1 тэрбум болж нөөц буураад байгаа. Цаашид экспорт буюу дотоодын чанартай үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, мөнгөний урсгалаа дотооддоо шингээх, импорт буюу хилийн чанад руу байгаа бүх мөнгөө “чулууддаг” байдлаа яаралтай засах шаардлагатай. Долоо хоног бүр нөөцөө зарлагадаж, эргэж ирэх орлогогүй байх нь эдийн засаг алгуур уруудаж буйн шинж. Төв банк эдийн засагт огцом хөдөлгөөн үүсгэхгүйн төлөө шаардлагатай  бүхий л арга хэмжээ авч байгаа энэ үед түүний араас дэмжээд өгөх экспортын бодлого үгүйлэгдсээр. Мөрийн хөтөлбөртөө тусгасан хилийн чанадаас мөнгө шанагаддаг шинэ санаагаа Засгийн газар төрийн бодлогодоо түргэн нэмэхгүй бол нийгэмд үйлчилдэг Нарантуул захын жижиг худалдаачид хүртэл ханшны өсөлтөөр ашиг хийж, иргэдээ монжиж эхэллээ. Нэг өсгөсөн барааны үнийг бууруулахаа мэддэггүй худалдаачинтай, аж үйлдвэргүй Монголд ам.долларын “амыг татах” нь хэцүү гэдгийг одоогийн нөхцөл байдал харуулна.
Гэвч валютын ханш эргээд суларна гэдэгт эдийн засагчид итгэлтэй байгаа. Тэдний гол найдлага болгож буй зүйл нь зэс, алт, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт. Одоохондоо унаад байгаа ч оны хоёрдугаар хагаст зэсийн ханш өсөх үед эдийн засгийн эргэлтэд ороод сар ч болоогүй  байгаа Оюу толгойн зэсийн баяжмал ач тусаа өгнө. Түүнчлэн алтны ханш одоо 1200 ам.долларт байгаа ч цаашид нэмэгдэх хандлагатай гэсэн хүлээлт үүсчээ. Нөгөө талаас Монголын нүүрсний экспортын бодлогод олон хүн анхаарал хандуулж байгаа тул ахиц гарна гэдэгт найдаж буй юм.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
neg hunii dor bosoo udirdlagtai oron bolvol.
ediin zasag neg hunii udirdlag dor bosoo udirdlagtai bolvol.
Yuaniin une usuud bhad yaj baraanii vne usuhgui bh yum be. Unen hetsv yumaa
Хамгийн их уншсан