Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дотуур хувцсыг гадуур өмсч болох уу

Ойрын хэдэн сарын хугацаанд дотуур хувцас шиг загвартай гадуур хувцсууд моод болох бололтой. Хэн ч харсан дотуур хувцас эсвэл унтлагын хувцас гэмээр нимгэн силк материалтай, эсвэл торон захтай гэх мэт загвартай хувцсуудыг загварын брэндүүд ирэх намраас худалдаанд гаргах гэж байна. Тухайлбал, "Louis Vuitton" "Dolce and Gabbana " гэх мэт брэнд ийм загварын хувцаснуудыг ирэх намраас хэрэглэгчдэд хүргэх гэж байна.
Загварын хамгийн түрүүнд алхдаг гэгддэг Виктория Бекхэм саяхан нэгэн хүндтэй үйл явдалд дотуур хувцас шиг торон зах, хормойтой даашинз өмсөн ирсэн нь олон хүнийг гайхашруулж, түүнийг албан хувцас өмссөнгүй гэж шүүмжилсэн ч тэрээр загварын чиг хандлагыг мэдэрч, бусдаас түрүүлж хувцасласан нь тэр байжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан