Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд Умард Солонгостой газрын тосны наймаа хийнэ

Монголчууд эрчим хүчний талаар Орос, Хятадаас хараат бус болохын тулд монголын нефть боловсруулах, худалдаалах ажиллагаа эрхэлдэг HBOil JSC компани Умард Солонгосын нефть боловсруулах Sungri заводын хувьцааны 20 хувийг худалдан авах болжээ. Энэ гэрээ ёсоор бол Монголын тал солонгосын заводод  оросын төмөр замыг ашиглан жилдээ хоёр сая тонн нефть нийлүүлэх юм байна. Солонгосын заводод боловсруулсан нефть бүтээгдхүүнээ  эргүүлээд монгол руу хүргэнэ гэнэ.
“Монгол Улс Умард Солонгостой олон жилийн туршид дипломат харилцаатай байсан. Мэдээж эрсдэл байгаа, гэхдээ бусад орнууд Умард Солонгостой харилцаж л байгаа юм чинь, бид ч гэсэн энэ төслөө амжилттай болно гэж найдаж байна” гэж HBOil-ын тэргүүн Х.Өлзийсайхан хэлж байна.
Үүнээс гадна HBOil-д гадаадаас нефть бүтээгдхүүн нийлүүлэх өөр төлөвлөгөө ч байгаа юм байна. Эднийхэн Умард Солонгост боловсруулсан нефть бүтээгдхүүнээ оросын өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэргүй Алс дорнодын бүс нутагт борлуулах бодолтой байгаа юм байна. Хариуд нь оросын компаниуд монголтой хил залгаа нутгаасаа, Алс дорнодыг дамжихыг бодвол хямд шатахуун монголд нийлүүлэхээр ярилцаж  байгаа гэнэ.
Bloomberg-ийн мэдээлснээр  Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдхүүн 2011 онд 17,3 хувь өссөн бол өнгөрсөн 2012 онд 12,3 хувь өссөн юм. Тус улсын олборлодог газрын тосны хэмжээ нэг жилд 42 хувь өсч 3,64 сая баррель болоод байгаа юм. Монгол улс өөртөө нефть боловсруулах үйлдвэргүй болохоор олборлосон “хар алтаа” бараг бүгдийг нь гадаадад түүхийгээр нь гаргадаг юм гэж оросын http://armtorg.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан