Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

9 сарын 7-нд хуримлавал хамгийн сайн

Данийн одон оронч, зурхайчид энэ 2013 оны хурим хийхэд хамгийн сайн өдрийг нэрлэсэн байна. Тэр мэргэжилтнүүдинй тодорхойлсноор бол ирэх есдүгээр сарын 7-ны өдрийн 10 цаг 35 минут шинээр гэрлэж байгаа хосуудад хуримаа хийхэд хамгийн сайн өдөр, цаг гэнэ.
Энэ өдөр Ангараг болон  Сугар гаригууд тэнгэрт хамгийн таатай байрлалд орж шинэ гэр бүлд хамгийн таатай нөлөө үзүүлэх юм байна. Энэ хоёр эрхэс эрэгтэй, эмэгтэйчүүдэд эрч хүч ивээж, гэр бүл нь хамгийн удаан, хамгийн аз жаргалтай байх баталгаа болно гэснийг мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.
Зурхайчдын энэ зөвлөгөөг Данийн нийслэл Копенгаген хотын эрх баригчид ч дагахаар шийдвэрлэсэн байна. Хотын дарга энэ өдөр гэрлэх хүмүүсийн дунд төвлөрсөн арга хэмжээ явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан