Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ГАНХУЯГ: ШАТАХУУНЫ ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭ БУУРСАН НЬ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙГАА

“Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг Монголбанк, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд 10 гаруй компанид жилийн 3.8 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай 105 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ талаар Уул уурхайн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Газрын тосны бүтээгдэхүүнд татвар тогтоохдоо бөөний үнэ гэж онцолсон. Бөөний үнэ татвартай болчихоор компаниуд жижиглэнгийн үнэ рүү шингээж ашгаа олохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хэрэглэгчдэд дарамт үүсэх юм биш үү?
-Ялгавартай татвар тогтоосон нь үнэн. Өнгөрсөн оны ес, арав, арваннэг, арванхоёр энэ оны нэгдүгээр сард шатахууны үнэ нэмэгдсэн. Нөхцөл байдал амаргүй байсан ч аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажилласан.
Одоо жижиглэнгээр борлуулж байгаатай холбогдуулан татвар нь тодорхой хэмжээгээр багассан. Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл өгч байгаа учраас жижиглэнгийн үнэд өрсөлдөөн бий болж байна. Ингэснээр үнэ нь тогтвортой болно. Өнгөрсөн зургадугаар сард Роснефтиэс нийлүүлж буй шатахууны үнийг 150-260 ам.доллараар бууруулж чадсан. Гэхдээ энэ нь дэлхийн зах зээлээс хамаарахгүйгээр манайд нийлүүлж буй үнэ юм. Манай улс сард 60-80 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Дээрх хөтөлбөр хэрэгжиж эхэлсний хүрээнд компаниуд 60-120 хоногийн шатахууны нөөцтэй болсон. Нөөц нэмэгдсэнээр компаниуд газарзүйн байршлаас үл хамааран хямд эх үүсвэрээс бүтээгдэхүүн авах боломж бүрдсэн. Он гарсаар 59109 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдаалсны 19937 тонн нь бөөнөөр үлдсэн 37172 мянга нь жижиглэнгээр борлуулагджээ. Өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулахад хилийн үнэ харьцангуй буурсан.
-Орон нутагт шатахууны үнэ харилцан адилгүй байна гэж сонслоо. Алслагдсан сумдад шатахууны үнийг тогтвортой барих бодлого хэрэгжихгүй байх шиг ээ?
 -Нэг литр шатахуун өмнөхөөсөө 50 төгрөгөөр хямдарсан. Монголчуудын сарын хэрэглээг дундажаар 60 мянган тонноор авч үзвэл жижиглэнгээр шатахуун худалдаж авч байгаа иргэдийн эдийн засаг дахь дарамт 300 сая төгрөгөөр буурах тооцоо гарсан.  
-Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлт ямар шатандаа явж байна вэ?
-Аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк, арилжааны бусад банк хариуцаж байгаа. Аж ахуйн нэгжүүд барьцаа хөрөнгө тавьсан учраас арилжааны банкууд зээлээ хариуцаж ажилласан. Улсын нөөцийн агуулах сав хүрэлцээ муутай байгаа. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Рашаантад агуулах барихаар төлөвлөж байна. Улсын төсөвт бололцоо байвал агуулахыг цаашид нэмэгдүүлнэ.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дүнд 100 гаруй тэрбум төгрөг гаргасан. Ингэснээр шатахууны нөөц нэмэгдсэн үү. Ургац хураалтын үед шатахууны үнэ нэмэгдэхгүй биз дээ?
-Зээлийн хэмжээ харилцан адилгүй байгаа. Монголын жижиглэнгийн зах зээлд эзэлж байгаа хувь хэмжээнээс хамаарч зээлийн хэмжээг тогтоосон юм. Энэ хөтөлбөртэй холбоотойгоор компаниудын шатахууны нөөц нэмэгдсэн. Роснефть компани дэлхийн зах зээлд нийлүүлдэг үнээсээ 300-400 ам.доллараар илүү үнээр манайд шатахуун нийлүүлдэг байсныг бид яриа тохиролцоонд хүрч, асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, түүхий газрын тосноос үнээ тооцдог болсон.

С.Заяа

0 Сэтгэгдэл
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан