Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Ш.Батхүү: Ний нуугүй хэлэхэд Монголын банкны системд нийт 84 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан хүн надаас өөр байхгүй
Тэр бүрий хэвлэлийнхний нүдэнд өртөөд байдаггүй нууцлаг ноёнтны нэг
"Жаст"-ын Ш.Батхүү өнөөдөр өөрийн биеэр ирж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Түүний бизнесийн нэг цөм болсон “Хадгаламж” банк эрсдэлтэй байдалд орж, “Төрийн банк”-инд эрхийг нь шилжүүлснийг өнгөрсөн өдрүүдэд хэвлэлийнхэн хангалттай мэдээлсэн билээ. Хадгаламж банкны эрсдэлд орох болсон гол шалтгаан нь ганцхан хувь нийлүүлэгчтэй байснаас боллоо хэмээн банк санхүүгийн мэргэжилтнүүд хэргийн эзнийг тун ч амархан тодруулчихсан. Түүгээр ч барахгүй эзэнд нь хэлэлгүй Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт унаад байсан “Жаст” группийн захирал ноён Ш.Батхүү хэвлэлийнхний өмнө гарч ирсэн нь өнөөдрийн онцлох үйл явдал байлаа. Ноён Ш.Батхүү одоо захирал байхаа больж энгийн иргэн болоод байгаа гэнэ. Түүнийг хилээр гарахыг хориглочихсныг ч дуулгав.
Жаст групп бол Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг шилдэг 100 аж ахуйн жагсаалтаас мултарч үзээгүй, Монголдоо нэр нөлөө бүхий томоохон компани байсан тухайг тэр ингэж тайлбарлав.
Хадгаламж банк бол хамгийн сүүлд хувьчилсан төрийн банк. Оросын компаниуд хувьчлалаар авсан ч тус банкинд ажиллаж байсан ажилтнууд нь 14 тэрбум төгрөгийг банкнаас зувчуулсан. Үүнээс үүдэн хувьчилж авсан Оросын компаниуд төрийн өмчийн хороотой багагүй маргасны эцэст үйл ажиллагаа нь зогссон байдалтай байсан. 2008 онд тус банкийг аваач гэсэн санал манайд ирсэн. Тухайн үед 80 тэрбумын активтай ч өөрийн хөрөнгөгүй болоод байсныг Монголбанкны шалгалтынхан мэднэ. Өөрөөр хэлбэл тухайн үед 40 салбартай 200 гаруй ажилтантай үнэндээ орон сууцны төлбөр л авдаг кассын төвшинд ажиллаж байсан. Тэгвэл биднийг авснаас хойш 2009 оны эцэс гэхэд 200 гаруй тэрбум төгрөгийн активтай, банкны үзүүлэлт хангасан банк болсон байсан. Манай компани дүрмийн санд нь 33 тэрбум төгрөг хийсэн. Дараа нь бид 2010 оны гурван сард “Монгол шуудан” банкийг авсан. Тус банк 170 тэрбумын активтай ч 90 тэрбум нь чанаргүй актив байсан. Хэрвээ энэ хоёр банкийг тухайн үед авч дүрмийн санг нь нэмэгдүүлээгүй бол 300 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшигчид эрсдэлд орж улсын нуруун дээр ирэх байсан. Манай компани энэ хугацаанд улсаас нэг ч төгрөг авалгүй өөрийн нуруун дээрээ үүрч явсан.
Ний нуугүй хэлэхэд Монголын банкны системд нийт 84 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан нэг ч хөрөнгө оруулагч байхгүй. Хамгийн том банкууд гээд байгаа газруудад ч сайндаа арав гаруй тэрбумыг л хийсэн байдаг. Тэгэхээр “Жаст” групп хэвлэлээр бичээд байгаа шиг өөрсдөө зээл авчихаад тэрийгээ хямдхан авсан Хадгаламжаараа төлүүлээд байгаа юм биш шүү. Хадгаламж банк дампуурсан гэдэг худлаа шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлье. “Хадгаламж банк” Төрийн банкинд нэгтгэхдээ 1,5 их наяд төгрөгийн актив шилжүүлсэн. Бланс нийлэхэд 200 тэрбум төгрөг Монголбанкинд байдаг нөөцийн санд байсан. Салбаруудад 150 тэрбум төгрөг бэлнээр дээрээс нь 50 гаруй тэрбумийн үнэт цаас байсан. Манай банкинд байсан хүндрэл бол өөрийн хөрөнгийн дутагдал. Банк томрохын хэрээр ахиж хөрөнгө оруулах шаардлага гарсан. Миний зүгээс ахиж хөрөнгө оруулах боломжгүй. Гадны хөрөнгө оруулагч олсон, уулзсан зөвшөөрсөн. Гэхдээ Монголбанкин дээр хүлээж аваагүй. Дотоодын хөрөнгө оруулагчид шалгуурыг нь хангаагүй. Тэгээд л Монголбанктай ярилцаад Төрийн банкинд нэгтгэх шийдвэр гаргасан юм. Засгийн газрын нөөцийн мах, шатахууны хөтөлбөрөөр бид зээл авсан. Бид түүнийгээ төлнө.
Манайх “Стандарт” банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрээс баталгаа гаргуулсан нь үнэн. Тэрийгээ бид төлсөөн. Тэгэхээр Батхүүгийн өмнөөс “Эрдэнэт” үйлдвэр зээл төлөх нь гэж айгаад байгаа хүмүүс тайван байж болно. Сүүлд авсан зээлээ бид 100 хувь өөрийнхөө баталгаагаар авсан. 97 хувь нь энэ Хадгаламж банкинд орсон. Эхлээд 20 сая ам.долларын зээл дээр Эрдэнэт үйлдвэртэй манай компани 1997 оноос хойш хамтран ажиллаж байгаагийн хувьд зээлийн баталгаа гаргуулсан. Баталгаа гаргахдаа Сугар дарга тэр үеийн Орос талын дарга нар уулзаад ярилцаад албан ёсны баталгаа гаргасан.
Сүүлд авсан зээлээ бид зориулалтын дагуу ашиглаагүй тал бий. Хадгаламж банкны дүрмийн сан руу шилжүүлсэн. Өөр нэг нь Олон овоот төсөл. Ашигт малтмалын газраас Олон овоотын А лиценз дээр 18,5 тоннын нөөцтэй, Мянганбаяр захирал 25 тонн байгаа гэсэн баталгаа гаргасан. Бид хоёр жил газар ухлаа. Гэтэл үсрээд л 3 тоннын нөөц байгаа юм. Энэ бол үнэхээр том асуудал үүсэх байх. Энэ бол яаж ч бодсон хуурамч нөөц. Бид сая бөөн зардал гаргаж байгаад хараат бус шинжээчдээр үнэлгээ хийлгэсэн. Гэтэл тэрхүү 18,5 тонн байх нөөц нь үсрээд л 4 тонн гэж батлагдаж байна. Ашигт малтмалын нөөцийн газраас баталсан нөөц яагаад ингэж өм цөм дутаж байдаг билээ. Тиймээс Олон овоотын 2012 оны тайлангаар бид 97 тэрбумын алдагдалтай гарсан.
Мэдээж би энэ бизнесээ амжилттай болно гэж итгэж байсан учраас “Жаст ойл”-оо “Магнай трейд”-эд шилжүүлсэн. Жаст агрогоо татан буулгаад өрөндөө тушаачихсан. Тэгэхээр Жаст бол найдваргүй зээлийн эзэн болчихож байгаа юм биш. Бид төлөөд явж байна. Хэрвээ Олон овоот төсөл маань амжилттай байсан бол ийм асуудал үүсэхгүй, бид зээлээ төлчих байсан. Мөн хэрвээ би төлөвлөж байснаараа банкныхаа 45 хувийг шинэ хөрөнгө оруулагчид зарчихсан бол энэ бүхэн шийдэгдчих байсан. Нийт зээлээ 2015 он хүртэл төлнө. Стандарт банктай хамтарч зэсийн баяжмалын наймаа хийж, түүндээ авсан зээл байсан. Гурван сарын зээл, хүүгийн асуудал үүссэн байгаа гэлээ.
Харин Ерөнхий сайд С.Баяртай яагаад холбогдоод байдгаа нэгдүгээрт байрны ах гэж тайлбарлаад “Намайг бизнес эрхэлж байхад маш их дэмжиж байсан хүн бол Төмөр-Очир дарга байсан. Гэхдээ тэр хүн намайг улс төрд битгий ор гэж захьдаг байлаа. Ер нь бол Төмөр-Очир дарга намайг С.Баяр даргатай ОХУ-д элчин байхад нь танилцуулсан. Гэхдээ надад С.Баяр даргад үнэлэгдэх чанар байсан учраас л намайг үнэлж итгэж байсан байх” гэсэн юм.

0 Сэтгэгдэл