Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Дэлхийн гангийн зах зээл, долдугаар сард
Дэлхийн зах зээл дээр гангийн эрэлт байнга өөрчлөгдөж байна. Амралт эхэлж ажил хэрэг нам гүм болдог үе эхэлж байгаа болохоор ган бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсч байна. Энэ нь үйлдвэрлэл, худалдаа өсдөг тэр цагийг худалдан авагчид хүлээдэг намар цагийн эхлэл болдог юм. Гэхдээ гангийн үйлдвэрлэл, хэрэгцээ огцом өсөх цаг арай л болоогүй байна л даа. Олон орны эдийн засагт нэг их нааштай өөрчлөлт харагдаагүй байгаа өнөө үед намрын их амжилт ирнэ гэж эрт баярлах нь бас хэцүү.
Хагас бэлэн бүтээгдхүүн
Долдугаар сарын 9-нөөс эхэлж байгаа Рамадан сар Ойрхи дорнодын орнуудад гангийн эрэлтийг бууруулсан бол Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын үйлдвэрлэгчид наймдугаар сарынхаа бүтээгдхүүний ихэнхийг борлуулчихаад байна. Нэг тонн бүтээгдхүүний үнэ 495-505 доллар хавьцаа байгаа бол одоо 505-510 болох цаашдаа есдүгээр сарын гэрээний хаалтын үнэ 515 доллар болжээ. Борлуулагчид ийм нөхцөлд яарахгүй, харин ч хүлээх хандлагатай болж байна.
Туркийн зах зээлд арилжааны идэвх сүүлийн хэдэн өдөр буурч байгаа ч үнэ өндөр хэвээр байна. Дотоодын зах зээл дээр хаягдал төмөр 530-545 доллар хүрч ялгаж ангилсан нь 525-540 долларын босго давжээ. Саудын болон египетийн компаниуд хэрэгцээт бүтээгдхүүнээ Рамадан сарынхаа өмнө авчихсан болохоор одоохондоо завсарлаад байна.
Азийн зах зээл болохоор япон, америкийн хаягдлын үнэ өсч байгаагаас болоод, нөгөө талаас хятадын арилжаанаас болоод үнэ тогтвортой байна. Гэхдээ оросын, японы бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямд байна. Оросын компаниуд бараг нэг сар завсарласны дараагаар бүтээгдхүүнээ зүүн өмнөд Азийн орнуудад тонныг нь 515 доллараар гаргаж эхэллээ. Иений ханш суларч байгаагаас болоод японы бүтээгдхүүний үнэ ч хямдарч 515-520 долларт эргэлдэж байна.
Энэ бүхэн долдугаар сарын эхээр бүтээгдхүүнийхээ үнийг 520-530-аас бүр 530-535 доллар хүргэж байсан солонгосын металлургчдын байр суурийг ганхуулахад хүрч байна.
Гэхдээ намар гэхэд хагас боловсруулсан бүтээгдхүүний эрэлт энэ бүс нутагт өсөх болохоор солонгосчууд өнөөгийн энэ байр сууриа хадгалж болно гэж найдаж байж мэдэх юм.
Азийн зах зээлд ер нь өнөөдөндөө хүлээлтийн байдалтай хэвээр л байна. Хятадын арилжаачид ихэнх бүс нутагтаа үнээ өсгөөд байгаа ч шинэ нөхцөл байдал бий болно гэхэд нэг их итгэлтэй биш байна. Солонгос, тайваны арилжаачид ямар ч байсан нэг тонн CFR-ийг 440-455 ам.доллараар захиалж байгаа. Энэ нь бэлэн болсон ган, төмрийн хүдрийн үнэ өсч байгаагаас болоод ингэж байж болох.
Цэвэр ган
Ойрхи Дорнодын зарим орон, тухайлбал Саудын Арави, Арабын Эмиратад Рамадан эхэлж байгаа болохоор гангийн хэрэгцээ, эрэлт эрс унасан. Үүний зэрэгцээ Египетэд улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нь тогтворгүй байгаагаас болоод эдний компаниуд арилжааны гадна байгаа юм. Иракийнхан ч долдугаар сарын сүүлийн хагаст худалдан авахаа сэргээх гээд хүлээж байна.
Туркийн металлургчид ч ангилсан бүтээгдхүүний эрэлт бас өндөр биш байна. Зургадугаар сарын эхний 10 хоногт нэг тонн FOB бүтээгдхүүний үнийг 575 доллараар хаасан бол одоо шинэ үнэ 585-595 гэж дуулдаж байна. Дотоодын нь зах зээлд ч гэсэн үнэ өсч EXW тонн нь 590-610 доллар болоод байна.
Хятадын компаниуд ийм төрлийн бүтээгдхүүнээ өсгөж Ойрхи Дорнод, зүүн өмнөд Азийн орнуудад эрэлт багасч байгаа нь туркийн экспортлогчдын энэ бүсэд өрсөлдөх чадварыг нь сулруулж байгаа гэж болно. Ойрхи дорнодын түншүүдэд хятадууд арматур болон GFR цувималаа тонныг нь 540-550 ам.доллараар санал болгож байна. Украин, оросын компаниуд одоохондоо нэг их идэвхжээгүй байгаа. Тэд Африк, Дорнод Европын зах зээл рүү ихээхэн анхаарч бүтээгдхүүнийхээ ихэнхийг гаргадаг.
Европын үйлдвэрлэгчид сүүлийн үед Алжираас бараг захиалга авахгүй байгаа, үнийн хувьд арматур 425-430 евро гэж байгаа ч захиалгын хэмжээ нь тийм ч их биш байна. Европын зах зээл дээр бол дотоод үнэ нь жаахан өсч байгаа. Эрэлт энэ тэрээс болоод тонн нь 5-20 еврогоор өсөөд байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол үнэ зургадугаар сард дээд хэмжээндээ хүртэл унасан гэнэ.
Хуудсан ган
Зүүн Азийн ган үйлдвэрлэгчид ангилсан бүтээгдхүүнийг өсгөх оролдлого хийж байна. Хятадын үйлдвэрлэгчид бүр идэвхтэй ажиллаж сарын эхнээс FOB бүтээгдхүүнийхээ үнийг тонныг нь 10-15 доллараар нэмэгдүүлж 510-520 ам.доллар болгож байна.
Гэхдээ юун түрүү дотоодын зах зээлдээ нөхцөл байдлыг сайжруулахыг зорьж байгаа юм. Хятадын төлөөний компаниуд төмрийн хүдрийн үнийг өсгөхийн тулд захиалгыг нэмэгдүүлэхээр оролдож байна. Намар гэхэд эрэлт өснө гэж тэд найдаж байгаа юм.
Япон, тайвань, солонгосын үйлдвэрлэгчид ч өөрийнхөө бүтээгдхүүний үнийг өсгөх сонирхолтой байгаа. Ийм байдлаар эрэлт өсөөд ирвэл дөрөвдүгээр улиралд тонн бүтээгдхүүн 600 ам.доллар хүрнэ, гэхдээ удаан хугацааны уйгагүй хөдөлмөр шаардлагатай гэж хөрөнгө оруулалтын Nomura компанийн мэргэжилтнүүд үзэж байна.
Европын зах зээлд хуудсан гангийн үнэ бүр доод цэгтээ хүрсэн. Долдугаар сарын эхээр үнийн хямдрал үргэлжилж италийн Riva Group, чехийн US Steel Kosice –гийн нэг тонн CTR бүтээгдхүүн дөнгөж 480-490 евро болж байлаа шүү дээ. Хуйлаастай хуудсан ган 400-440 еврод эргэлдэж байсан.
Харин DAP-ын хувьд зүүн Европт зургадугаар сарын сүүлч гэхэд 530 ам.доллар байсан бол долдугаар сард 540 ам.доллар боллоо.
Гангийн тусгай сорт
Ээлжит уналтын дараа зургадугаар сарын төгсгөл, долдугаар сарын эхээр никельдсэн гангийн дэлхийн зах зээлийн үнэ тогтворжсон. Эрэлт бага байгаа хэвээр ч үйлдвэрлэгчид наймдугаар сар гэхэд байдал хэвийн болно гэж найдаж байна. Гэтэл бас европын шинжээчид никельдсэн гангийн зах зээл дахиад л суларна гэж байна. Сүүлийн үед азийн харьцангуй хямд бүтээгдхүүн европт ирж байгаа нь наймдугаар сард түүхий эдийг хямдруулж мэдэх юм. Долдугаар сард гэхэд л феррохромын үнэ 10 хувь унасан юм шүү дээ.
Хаягдал төмөр
Туркийн компаниуд долдугаар сарын эхээр багагүй хаягдал төмөр авч ойрын үеийн хэрэгцээний нөөцтэй болжээ. Америкийн нийлүүлж байгаа түүхий эдийн хэмжээнээс болоод HMS хийхэд хэрэглэх CFR хаягдал төмрийн үнэ тонн нь 350-365 ам.долларт тогтвортой байсан. Европын гаралтай түүхий эд тэгэхэд 355-360 ам.долларт эргэлдэж байна.
Удаан хугацаагаар завсарласны дараа туркийн зах зээлд украины хаягдал төмөр өнгөрсөн арваннэгдүгээр сараас Худалдаа, эдийн засгийн хөгжлийн яамны зөвшөөрлөөр орж ирж байна. Энд 3А материал тонн нь 340-345 ам.доллар байгаа нь орос, румыны компаниудынхыг бодвол 10 доллараар хямд байгаа юм.
Ойрын үед Туркэд хаягдал төмрийн эрэлт бас л буурах төлөвтэй байна. Гэхдээ үнэ урьдын түвшиндээ байсаар байгаа юм.

0 Сэтгэгдэл