Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөө ч мөрдсөөр байгаа ер бусын заншил ёслолууд

Манай гариг дээрх үндэстнүүдийн үйлддэг олон ёслол, шүтлэгийн  олонхи нь баяр ёслолын шинжтэй байдаг ч зарим нь аймшигтай, хүчирхийллийн хэлбэртэй, бүр сэжиг хүрмээр  байдаг. Манай дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн үндэстний үйлддэг, хамгийн ер бусынд орох, бас аймшигтай, хүчирхийлсэн ёслолууд энэ байна.

Талийгаачаа идэх


Энэтхэгийн Варанаси хотод амьдардаг Агхори Бабууд үхэгсдийнхээ цогцосыг идэх нь хамгийн ариун явдал гэдэг. Тэд хүмүүс үхлээс хамгийн их айдаг. Үүнийг гэтлэх хамгийн шилдэг арга нь сэтгэлээ ариусгах, ингэхийн тулд үхэгсдийг идэх нь айдсыг гэтэлж, гэгээрлийн замд оруулдаг гэдэг байна. Индиузм ёсоор бол чандарлаж болохгүй таван бүлэг хүн байдаг гэнэ. Энэ нь гэгээнтнүүд, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, нөхөргүй эмэгтэй, могойд хатгуулж үхсэн хүмүүс. Ийм хүмүүсийн цогцосыг Ганга мөрөнд урсгаж, бас ангхоринууд иддэг юм байна.

Нарны бүжиг


Америкийн уугуул иргэд газар дэлхийд зориулан янз бүрийн ёслол үйлддэг байж. Эдний зарим нь Амьдралын модтой сэтгэл санаа, биерээ холбоотой байхыг бэлгэддэг. Амьдралын модтой шууд холбогдох ёслол нь тухайн хүнийг цээжний арьснаас гогцоолдон татлагаар өнөөх модтой холбоно. Бусад хүмүүс бөмбөрдөн хөгжимдөхөд тэр хүн нааш цааш гүйн бүжиглэж “өөрийгөө тамладаг” байна. Ийм бүжиг хэдэн цаг үргэлжлэх нь ч бий.

Өөрөө өөрийгөө тамлах

Исламын шашны шиитчүүд жил бүр гэгээн Мухаррамын сарын үеэр Хусейны үхлийн дурсгалыг хүндэтгэж бөөнөөрөө өөрсдийгөө тамлан зовооцгоодог. Эрчүүд гинжээр оосорлосон хутга, үзүүр ёзоортой зүйлсээр өөрийгөө хайр найргүй ороолгож цусаа гаргана.

Өндрөөс харайх

Номхон далайд орших арал дээрх Бунлап тосгоныхон бүүр дээр үеийн өвөг банжи-жампингаас уламжлагдаж ирсэн Гкол гэдэг нэг ёслол үйлддэг. Тосгоныхон дуулж, бөмбөрдөн бүжиглэж байхад хэсэг эрэгтэй аюултай  үзүүлбэрт бэлтгэнэ. Тэд хөлөөсөө оосорлож байгаад зориуд бэлтгэсэн өндөр цамхаг дээрээс харайдаг. Хэн хамгийн өндөр дээрээс харайж чадна тэр хүн бурханд ойртож, таалалд нь нийцнэ гэдэг.

Сүнстэй учирч биедээ шингээх

Баруун Африкийн нэлээд газарт ийм оюун санаагаа эзэмдэн өөр сүнстэй учирдаг зайрантай нэг биш тааралдана. Тэд газрын сүнс Сакпаттай учирдаг гэдэг. Сүнс нь хүний биед ордог ч тухайн хүн ухаантай байдаг. Ёслол болсноос хойш гурав хоногт сүнс тухайн хүний биед оршсоор байдаг гэнэ.

Тэнгэрт илгээх ёсон

Түвд дэх буддистууд талийгаачдаа тэнгэрт илгээх ёс үйлддэг. Тэд хүн үхэж байгаа ч сүнс нь тэнгэрт очиж хойд насандаа ордог гэж итгэдэг учраас тэднийг тэнгэрт хурдан илгээхийн тулд талийгаач нараа ил задгай тавьж оршуулдаг. Түүнийг нь араатан амьтад, шувууд идэж үгүй болгоно. Хэдий л хурдан хугацаанд идэж үгүй болгоно төдий л хурдан тэнгэрт заларлаа гэж үздэг.

Гал дундуур туулах

Малайзын Пенанг дахь нэгэн төрлийн наадам. Ердөө л  их гал өрдөөд түүн дундуур туулах нь муу бүхнийг зайлуулж,  эр хүний эрч хүчийг улам нэмэгдүүлэн, муу санаа, сэтгэлийн хирийг зайлуулахад тусалдаг гэдэг. Ийм байдлаар хэдэн зуун хүн энэ гал дундуур туулж гардаг.

Талийгаач нартайгаа бүжих

Мадагаскарт болдог энэ уламжлалт ёслолд оролцогсод ойр дотнын талийгаач нараа тойрон хөгжмийн аяар бүжиглэсний дараа оршуулдаг. Ингэхэд талийгаачийн сүнс биеэсээ хурдан гарч хойд насандаа очдог гэдэг байна. Энэ ёслол жилд 2-7 удаа болдог.

Мэсээр сүлбүүлэх

Таиландын Пхукетэд жил бүр болдог ёслол. Энд оролцогсод өөрийнхөө биеийг сэлэм, жад, хутга гээд үзүүртэй бүхнээр  сүлбэж үзүүлдэг. Ингэх нь гай гамшгаас хамгаалж, цаашдын ажил үйлст нь амжилт дагуулдаг гэдэг.

Талийгаачтайгаа хамт амьдрах

Амозоны Яномами омгийнхон үхлийг ганцхан тухайн хүний хэрэг биш гэж үздэг. Тийм болохоор талийгаачаа чандарлаад үнсийг нь гадил жимстэй хольж иддэг. Ингэснээр талийгаач болсон хүний эд эрхтнүүд нь амьд хүмүүсийнхээ биед шингэж хамт амьдардаг гэж үздэг байна.

Өвөг матар шигээ болох

Папуа-Шинэ-Гвинейн Канингара омгийнхон өөрийн омгийн бусад хүмүүстэй сэтгэл санаагаараа байнга холбоотой байх нэгэн ёслол үйлддэг. Нэг нь “Сүнсний ордон”-д орж хоёр сар хэртэй амьдраад бусад нь ёслолд бэлтгэнэ. Энэ омгийнхон матар бол хүний өвөг идээдэс гэж үздэг. Имй ч болохоор  хүний биед, арьсан дор нь хулсны зомгол байрлуулж яг л  матарын арьс шиг энд тэнд нь  товгор болгоно. Энэ нь нэгэн цагт жаал хүүг идээд, том хүнийг нь үлдээсэн матрын шүдний ором хэмээн бэлгэддэг.

0 Сэтгэгдэл
gui mon gaj gaj yos bna daa hmmm
Хамгийн их уншсан