Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Хадгаламж банкийг Төрийн банктай нэгтгэнэ гэнэ
“Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр амралтын өдрүүдээр гарсныг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх бололтой.
Тус банкны эзэн “Жаст” компанийн захирал Ш.Батхүү хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын цохолтоор уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн гарын үсэг бүхий баталгаа гаргуулж, зэсийн баяжмалийг нь барьцаанд тавьжээ. Улсын өмчит үйлдвэрээр бата묬гаа гаргуулж зээл авсан Ш.Батхүүгийн энэ үйлдээс үүдээд “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх шалтгаан ч эндээс эхэлсэн хэрэг. “Хадгаламж” банкны өөрийн хөрөнгө 80 тэрбум төгрөг атал Ш.Батхүүгийн эзэмшдэг компаниудын энэ банкнаас авсан зээлийн хэмжээ 160 тэрбум төгрөгт хүрчээ. Арилжааны банк ингэж өөрийн хөрөнгөөс нэг дахин илүү зээл олгосон нь эрсдэлд орж байна гэсэн үг. Тус банкийг дампуурчихаас нь өмнө зарах асуудлыг Монголбанк судалж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай удтал ийн Төрийн банкинд нэгтгэх болсон бололтой.
“Хадгаламж” банк нь өнөөдөр хот, хөдөөд нийт 493 салбар, нэгжтэйгээр үйл ажил-лагаа явуулж байгаа юм.
Энэ асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 15.00 цагт албан ёсны мэдээлэл хийх юм байна.

0 Сэтгэгдэл