Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчүүдийн энэ зуны моод


Магадгүй манай эрчүүд ийм богино өмд өмсөхийг тийм ч их сайшаахгүй биз. Харин зуны энэ өдрүүдэд огцом халж буй Англид ийм шортны гүйлгээ асар өндөр байгаа гэнэ. Ганцхан долоо хоногийн дотор энэ богино өмдний худалдаа 156 хувиар өссөн гэсэн тоо гарч.
Британийн реалити шоуны оддоос эхлээд хөлбөмбөгийн од Кристиано Рональдо хүртэл ийм богино өмд сонгож байгаа нь залуусыг араасаа дагуулж байна.  Хүмүүсийн эрэлт хэрэгцээг дагаад  “Versace”, “Emporio Armani”, “Dolce & Gabbana” and “Gieves & Hawkes” зэрэг брэнд богино өмд олноор нь үйлдвэрлэн гаргаж байна.

Богинохон түүх сөхөхөд XX зууны эхээр эрчүүд гэхдээ дандаа залуу хөвгүүд богино өмд өмсдөг байж. Хэрэв насанд хүрсэн эрчүүд ингэж хувцаславал хүүхэд шиг харагдана гэж үздэг байв.  Харин 1930-аад оноос шортыг насны хязгааргүйгээр өмсөх болсон ч одоо хүртэл албан бус хувцаслалт хэмээн буурь суурьтай эрчүүд төдийлэн өмсдөггүй билээ.

0 Сэтгэгдэл
zavaanii
Хамгийн их уншсан