Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРЧИМТЭЙ ХӨГЖЛИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ, ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ХҮСЭЛ, ШААРДЛАГА Л УРАГШЛУУЛЖ БАЙНА
Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай fortis.hospital.in@gmail.com
Өнөөдөр амьдралаа хадгалж, бөөрний хандивлагчид 500 мянган долларын шагнал хүртэхийн тулд нэн даруй шаардагдах бөгөөд сонирхогч хандивлагчид DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM-ээр дамжуулан илүү дэлгэрэнгүй мэдээллийг Др.Люсенийн багтай холбоо бариарай.
Барилгын ажил өрнөж эхэлдэг энэ үеэр барилгын араг яс болсон бетоны чанар, чанарт нөлөөлөх хүчин зүйлүүд, нийлүүлэгч ба захиалагч төдийгүй төрийн байгууллагуудын хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоо, шийдвэрлэвэл зохих асуудлын тухай онцлон ярилцахаар Үндэсний жишиг үйлдвэр “Премиум Конкрит” компанийн үйлдвэр хариуцсан захирал Ц.Баяржаргалыг урьж оролцууллаа.
-Бетоны салбарын өнгөрсөн ба өнөөгийн ялгаа нь юу вэ?
-Би 1995 оноос барилгын салбарт ажиллаж байна. Тэр үед хэдэн хайрга, дайрга, элс, цемент холиод л блокны бетон хийдэг байж. Өнөөдөр тэнгэр баганадсан өндөр барилгууд баригдаж, олон улсын том төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бетоны чанар, стандарт, лаборатор, түүхий эд, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний чанарт тавигдах шаардлага шинэчлэгдсэн. Гол төлөв 250 маркийн бетон хэрэглэдэг байсан бол одоо 400-550 маркийн бетон хэрэглэгдэж байна. Бид захиалагчийн хүссэн маркаар бетоноо нийлүүлдэг бөгөөд 600 хүртэл маркийн бетон гаргаж авч байсан. Бетонд уламжлалт түүхий эдээс гадна хурдасгадаг, удаашруулдаг, хүйтэнд тэсвэртэй, хэвийг нь хурдан хуулахад зориулсан зэрэг төрөл бүрийн химийн нэмэлтүүдийг ашиглаж байна. Олон улсын төслүүд бетоноо авахдаа бүхий л байгуулагатай хамтран шаардлагатай туршилт, судалгааг хийж үзээд, эцэст нь хариуцлага даах чадвартай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг сонгодог. Товчдоо, барилгын салбарын эрчимтэй хөгжлийг зах зээлийн эрэлт, хэрэгцээ, эцсийн хэрэглэгчдийн хүсэл сонирхол, шаардлага л урагшлуулж байна.
-Угаасан элс, дайрга хэрэглэвэл л бетон стандартынхаа дагуу хийгдэж байна гэж зарим компани тайлбарладаг. Энэ талаар таны бодол?
-Түүхий эд бүхэн стандартынхаа дагуу байх ёстой учраас энэ тийм чухал үзүүлэлт биш. Үүнээс гадна зуурмагт орох ёстой орц норм, хэмжих хэрэгсэл, зуурах, эргэх хугацаа зэрэг нь бетоны чанарт нөлөөлнө. Цаашлаад миксерүүд нь зөв байна уу, помпны оператор нь мэргэжлийн сургалтанд хамрагдсан эсэх, лабораторыхон нь бетоноо дагаж барилга дээр ирээд зөвлөж байна уу, менежмент нь ямар байна гээд олон зүйлээс бетоны чанар хамаарна. Бүтээгдэхүүний чанар бидний анзааралгүй орхих магадлалтай жижигхэн зүйлээс ч хамаардаг. Жишээ нь, хэмжих хэрэгслийг санаандгүй унагах, цэвэрлэж байгаад тохиргоог алдуулсан бол түүхий эдийн орц нь буруу болох, энэ нь бетоны бат бөхөд нөлөөлөх магадлалтай. Иймд бид стандарт хэмжил зүйн газраас 14 хоног бүр жингээ баталгаажуулдаг. Сорьц авч шоо шахаад бетоны маркийг тодорхойлохдоо бид дэлхийд нэртэй компанийн багаж хэрэглэдэг. Бид мөнгө илүү төлөхийг хүссэндээ биш олон улсын стандарт ярьдаг газрууд тэр багажны дүгнэлтийг л хүлээн зөвшөөрдөг болохоор тэр. Бүгдийг стандартын дагуу хийж байж л чанартай бүтээгдэхүүн гарна.
-Бетон бол онцлог материал. Гэтэл бетон л бол бетон гэж боддог газрууд цөөнгүй байдаг юм шиг?
-Чанаргүй хоол идэхэд тэр даруйдаа хордлого өгөөд мэдэгддэг бол бетоны үр нөлөө нь хэдэн сар, хэдэн жилийн дараа илэрнэ. Тийм учраас барилгын компанийн захирлууд бетоны чанартаа онцгой анхаарах хэрэгтэй. Бетон авахдаа үйлдвэр дээр нь очиж үзээд түүхий эд, үйлчилгээний чанар, үйлдвэрлэлийн хүчин чадал, ямар нэгэн саатал гарахад өөр үйлдвэрээс нөхөөд гаргаад өгөх боломжтой эсэх, эрсдэл даах чадвар, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа, мэргэжилтэй боловсон хүчин, тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь судалж байж бетоноо авах хэрэгтэй. Учир нь энд 1,2 сая төгрөг биш, хэдэн зуун сая, цаашлаад тэрбумаар яригдах бүтээгдэхүүн нийлүүлэлт учраас хариуцлагатай хандах хэрэгтэй. Бетон бол барилгын гол тулгуур нь учраас компанийн он удаан амжилттай оршин тогтнох, борлуулалтанд ч нөлөөлөх нь дамжиггүй. Иймээс компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар илүү их мэдлэгтэй болж, зөв сонголт хийгээсэй гэж хүсч байна.
-Үнэ дагаж чанар гэсэн ойлголтын бүгд хүлээн зөвшөөрдөг ч гэсэн бодит байдал дээр компаниуд хэдэн байгууллагын үнийн санал харьцуулж байгаад, боломжиндоо тулгуурлан хямдыг сонгодог нь ажиглагддаг?
-Өнөөдөр бага зэрэг өртөгийн зөрүү хараад хямдыг сонгосон ч жилийн эцэст ажлаа дүгнээд үзэхэд өөр дүн харагдах магадлал их. Нэг харилцагчийн маань нийлүүлэгч бетоноо тасалсан учраас тэд манайхаас бетон авсан. Тэдний талбай өмнө нь 160м3 бетоноор дүүрдэг байтал манай 130м3 бетоноор талбай нь дүүрсэнд тэд маш их гайхсан. Харилцагч маань өмнөх байгууллагадаа 3-4 сая төгрөг илүү төлдөг байж. Бид баталгаат жингээр, 1м3 дэх бетоны орцыг олон улсын стандартын дагуу жишээ нь, чийгтэй, чийггүй нөхцөлд элс хайргыг хэрхэн тооцох, нягтаршсан үедээ нэг метр куб бетон нь хичнээн килограмм бетонтой тэнцэх ёстой вэ зэргийг зөв тооцоолон, бүтээгдэхүүнээ нийлүүлдэгт ялгаа нь байгаа. 1м3 бүтээгдэхүүний өртөг үнэтэй мэт харагдав ч эцсийн дүнгээрээ хямд. Бид мөнгөнөөс гадна цаг хугацааны алдагдлаа ч тооцох хэрэгтэй. Барилгын ажлын ид үе богинохон. Манайхаас 7, 8 цаг хүлээгээд авчих бетоныг хямд үнэ хараад 24 цаг хүлээлгэдэг газраас авдаг. Ингэснээр тухайн компанийн хүмүүс нь ядраад, бүтээмж багасах, хугацаа алддаг. Ажилтнуудад олгох илүү цагийн хөлснөөс гадна өөр олон боломжийг алддаг.
-Бетоны чанар дээр дурдсан олон зүйлээс шалтгаалдаг гэдгийг хэрэглэгчдэдээ мэргэжлийн талаас нь ойлгуулах хэрэгтэй юм байна. Танай зүгээс энэ тал дээр хэрхэн ажилладаг вэ?
-Харилцагчид маань биднээс мэдээллээ нээлттэй авч, худалдан авалтын дараахи үйлчилгээндээ сэтгэл хангалуун байгаасай гэсэн үүднээс бид ажилдаа ханддаг. Инженерүүдээ сургая гэвэл бид туслаж дэмжинэ. Лабораторийнхан маань бетон авсан бүх л харилцагчдынхаа талбай дээр очиж дээж авч, хамтран ажилладаг, зөвлөдөг. Барилгын салбарынханд зориулсан сургалт семинар маань тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байгаа гэж боддог.
-Бетоны арчилгааны тухай их яригддаг. Бетоны арчилгааг нийлүүлэгч хариуцах уу, захиалагч нь хариуцах уу?
-Дэлгүүрээс шив шинэхэн хиам авчихаад онцгой нөхцөлд хадгалах горимыг зөрчин муутгачихаад хиамны үйлдвэрт бурууг тохох боломжгүй. Бетон яг үүнтэй адил. Захиалагчид яг стандарт шаардлагынх нь бетоныг хүргэж өгдөг. Бетоны суултад хийгддэг сорьцын шинжилгээг хялбарчилах зориулалттай IBB багажийг бид миксер трак дээрээ байрлуулсан. Ингэснээр бетоны хэмжээ, температур, нягт, конусын суулт, миксерийн эргэлтийн тоо, хөдөлгөөнт чанар зэргийг тухайн газар дээр нь шууд тодорхойлон харуулж, захиалагчдадаа хүргэж өгдөг. Харин үүний дараа барилгынхан бетоноо зөв арчилах нь чухал. Бетоноо хучиж услахгүй, өвөл дулаан орчин үүсгэхгүйгээр хөлдөөдөг. Арчилгаа дутсанаас мөнгө, цаг хугацаа, олон олон боломжоо алдах тохиолдол их. Бид бүх л харилцагчдадаа бетон арчилгаатай холбоотой сургалт, зөвлөгөө өгөхөд нээлттэй байдаг.
-Өнөөдөр Монголд чадварлаг хүчний нөөц дутмаг байгааг хаа сайгүй ярьж байна. Мэргэшсэн ажилтнууд бэлтгэх, тэднийг сургахад чиглэгдсэн ямар ажлуудыг хийж байна вэ?
-Бүх ажилтнууд маань бетоны талаар анхны мэдэгдэхүүнтэй. Миксерийн жолооч, помпны оператор, борлуулагч гээд бүхий л хүмүүсээ холбогдох чиглэлээр нь гадаадад болон дотооддоо тухайн компанийх нь сургагч багшаар хичээл заалгасан. Тэд бүгд халуун, хүйтэнд, шөнөөр бетоноо хэрхэн хүргэхээ мэднэ. Замын бөглөрөлтэй үед бүх машин мааань GPS -тэй учраас лабораториос утсаар байнга зөвлөгөө өгдөг. Бетоноо зуурахдаа замын бөглөрлийг харгалзан нэмэлтийн орцоо тооцоолсны үндсэн дээр бетоноо гаргадаг. Лабораторийн мэргэжилтнүүд маань Япон, Солонгос, АНУ, Герман улсын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран туршилт хийж, байнга сургалтанд хамрагддаг. Тэр хирээр ажилтнууд маань чадваржиж байна. Чадварлаг хүний нөөц маань бидний баялаг. Бид мөнгө олохыг урьдал болгохгүйгээр олон улсын стандарт, Монгол Улсын хууль дүрэмд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг чухалчилж байна.
-Бетоны чанарт барилгынхан төдийгүй худалдан авагчид өөрснөө санаа тавих хэрэгтэй санагдлаа. Тэд бетон бол барилгын араг яс нь гэдгийг мэдэж байгаа ч чанарыг нь хэрхэн шалгахаа мэддэггүй байх л даа.
-Худалдан авагчдад бүхий л эрх байгаа. Дэлгүүрээс бараа сонгож авдаг шигээ л хандах хэрэгтэй. Түүхий эд материалаа хаанаас авдагийг нь гүйцэтгэгчээсээ тодруулах хэрэгтэй. Заслын материалыг бид хэдэн жил бол эсвэл таалагдахгүй бол хэзээ ч сольж чадна. Харин цуурсан бетоныг бид яах вэ? Ханын обойгоо хуулж аваад хүссэнээрэ сольж болдог шиг бетоноо нураагаад шинээр цутгах уу, боломжгүй шүү дээ. Тиймээс өнгөнд хуурталгүйгээр байрныхаа бетоныг хаанаас авсаныг асууж, гарал үүслийн гэрчилгээтэй нь танилцах хэрэгтэй.
-Танай лабораторынхон барилгын талбайд очиж бүтээгдэхүүнээ стандартын дагуу хүлээлгэн өгдөг. Харин бетоноо хүлээж авахдаа тухайн байгууллагынхан хэр хариуцлагатай ханддаг вэ?
-Ихэнх газарт материалын инженер байдаггүй. Барилгын инженер бол материалын инженер биш. Зарим үед хэрэгцээт бетоныхоо захиалгыг тодруулбал бетоны конусын суулт, агаарын агууламж, хугацаа, шингэн эсвэл өрөө нягтардаг байх эсэх, хөрсний устай газар усаа түлхдэг нэмэлттэй байх ёстой юу гэдгээ тодорхой мэддэггүй мэргэжилтэнтэй бид таардаг. Тийм барилгын инженертэй газрын барилгын чанарт эргэлзэхгүй байхын аргагүй. Өнгөрсөн жил л гэхэд 2 байгууллагын нэг нь усны нэмэлттэй, нөгөө нь энгийн бетон авсан. Хавар болоход энгийн бетон авсан газар усаар дүүрч, тэр усыг шавхахад багагүй зардал гаргаж, хугацаа алдсан нь тодорхой. Тиймээс байгууллага бүр материалын инженертэй болох, боломжгүй бол мэргэжлийн байгууллагуудтай нээлттэйгээр хамтран ажиллаж, хүмүүсээ сургах хэрэгтэй санагддаг.
-Хятад, солонгос эзэнтэй бетоны, карьерын үйлдвэрүүд их байдаг. Тэднээс бетон аваад хэдэн сарын дараа чанартай нь холбоотой асуудал үүсээд уулзах гээд очиход хэн нэгэнд худалдчихсан, компанийн нэр, эзэд нь өөрчлөгдсөн байх тохиолдол их. Энэ тал дээр таны бодол?
-Энэ жишээ барилгын компанийнханд олон тохиолддог. Гадны үйлдвэрүүдэд чанарын шаардлага хангаагүй бетоных нь талаар гомдол хэлэх гээд очиход, үйлдвэр зарагдчихсэн, компанийнх нь нэр солигдсон, хариуцлага тооцох хүнгүй болсон байдаг. Гадныхан дандаа ашиглалтын хугацаа нь дуусч байгаа, хямд үнэтэй хуучин төхөөрөмж оруулж ирэн үйлдвэрлэл явуулдаг. Тиймээс богино хугацаанд зардлаа нөхөөд, олсон ашигаа аваад яваад өгнө. Харин монголчууд бид эх орондоо л үлдэнэ. Нэг тоног төхөөрөмж 100 жилийн настай биш, парк шинэчлэлт хийхийг байнга шаарддаг. Гэтэл барилгын бетон багадаа л 100 жилийн настай байх ёстой. Энэ хугацаанд хариуцлагыг хүлээх эзэд нь монголчууд бид, гадныхан бол яваад өгсөн байна. Тиймээс барилгын компанийнхан сонголтоо зөв хийгээсэй. Монгол эзэдтэй компаниуд л монгол эх орныхоо төлөө ажиллана гэдгийг төр засгийнхан бодлогодоо тусгаасай.
-Танайх удахгүй шинэ карьерын үйлдвэр ашиглалтанд оруулах гэж байгаа тухай сонссон. Үйлдвэрийнхээ тухай товчхон танилцуулаач.
-Олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүнээ гаргах манай карьерийн үйлдвэрийн тоног төхөөрөмж ямар нэгэн тоос, тоосонцор гаргахгүйгээр дайргаа үйлдвэрлэнэ. Бидний үйлдвэртээ суурьлуулаад байгаа БНСУ-ын Samyoung брэндийн тоног төхөөрөмж нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хэмээн танигдсан. Байршлын хувьд Улаанбаатар хотоос 60 км, хатуу хучилттай замаас 200 м зайд оршдог, гол усны сав газар, нөөцөөс хол, ойр орчимд нь ой мод, гол ус байхгүй. Бид АНУ, Герман, Солонгос, Хятад гээд олон орны ижил төрлийн үйлдвэрүүдтэй танилцаж, туршлага судалсан. Тэд баялгаа олборлоод дараа нь нөхөн сэргээлтийг заавал өндөр түвшинд хийж, экологийн эрүүл орчиныг тухайн газартаа бүрдүүлсэн байдаг. Тэдний жишгийг дагаж шинэ үйлдвэр маань өмнө нөхөн сэргээлтийн бодлого, хөтөлбөр гарган ажиллаж байгаа.
-Төр засгийн дэмжлэг?
-Төрийн үүрэг нь зөв бодлого журмаар л бизнесийн салбараа дэмжихэд оршдог. Хавтгайруулан хааж боохдоо биш, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, нийгмийн хариуцлагаа мартсан газруудад төрөөс хуулийн хариуцлага хүлээлгэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулж, салбарынхаа хөгжилд шинэчлэлт хийн, дэлхий стандартыг монголдоо нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа үйлдвэрүүдийг төр нь дэмжсэн шиг дэмжээсэй. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжраасай. Шийдэж болох асуудлыг нэг нь болно, нөгөөх нь болохгүй гэдэг. Тэдний эцсийн шийдвэрийг гарах зуур барилгын ажлын богинохон хугацаа хорогдоод л. Эцсийн дүндээ бизнесийн салбарынхан л хохирч үлддэг. Тиймээс төр засгаас бодлого, журам гаргахдаа мэргэжлийн байгууллагуудын дуу хоолойг сонсож, хамтарч ажиллах хэрэгтэй байх аа. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг. Зөвхөн нэг талын байр сууринаас гаргавал алдаа цоорхой ихтэй хууль, журам гарах нь мэдээж.

0 Сэтгэгдэл
dr ameer
Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай fortis.hospital.in@gmail.com
2018.01.27
2018.01.27
2017.09.13