Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ СУНГАХЫГ ХҮСЧЭЭ

Иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д энэ сарын 11-18-ны хооронд нийт 658 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Үүн дундаас элсэлтийн ерөнхий шалгалт болоод их, дээд сургуулиудын элсэлтийн журамтай холбоотой санал хүсэлт түлхүү иржээ. Зарим их, дээд сургуулийн элсэлтийн журам учир дутагдалтай байгаа талаарх иргэдийн  шүүмжлэлд Боловсрол, шинжлэх ухааны  яамны холбогдох хүмүүс  хариу  өгсөн байна.
Түүнчлэн Хүний хөгжил сангийн 21000 төгрөгийн нөхөн олголтын асуудлаар олон хүн ханджээ. Энэ талаар  Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар хариу ирүүлээгүй байна. 1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэд ирэх сарын 1-ний дотор хүсэлтээ гаргах ёстой бөгөөд энэ хугацааг сунгаж өгөхийг олон хүн хүсчээ.

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан