Энэ жилийн Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчин нь Роберт Доуни байсан гэж Форбес сэтгүүл тооцон гаргажээ. “Iron Man” –ийн дүрийг бүтээсэн жүжигчин зөвхөн нэг жилийн дотор кино ертөнцөөс 75 сая ам.долларын орлогыг олсон байна. Р.Доуни энэ том амжилт авчирсан “Төмөр хүн”-ийхээ дүрд тоглохоос өмнө олон ч жилийн турш жүжигчний карьер нь од муутай явсан юм. Харин төмөр хүний дүр түүнийг алдарт Том Круз, Леонардо ДиКаприо зэрэг Холливудын аваргыг ч хол хаях аз од хайрлажээ. Өнгөрсөн онд жүжигчин Том Круз 75 сая ам.долларын орлого олсноороо бусад эрэгтэй жүжигчдээ тэргүүлж байсан юм.
Харин энэ жилийн тухайд Р.Доунигийн араас Холливудын эрчүүд орлогоороо ийнхүү жагссан байна.
2.Чаннин Татум /60 сая/,
3.Хью Жэкмэн /55 сая/,
4.Марк Уолберг /52 сая/,
5.Дуэйн Жонсон /46 сая/,
6.Леонардо ДиКаприо /39 сая/,
7.Адам Сандлер /37 сая/,
8.Том Круз /35 сая/,
9.Дензел Вашингтон /33 сая/,
10.Лиам Нийсон /32 сая/