Арслан нохой хоёр ямар төрлйин амьтад нь бүү мэд. Лав л нэг гарлын амьтан биш. Гэхдээ аварга том арслан, өчүүхэн жижиг, богино хөлтэй такс нохой хоёр таван жилийн турш дотно нөхөрлөсөн гэвэл та үнэмших үү. Мило нохой таван жилийн өмнө арслантай дотносч өнөө хүртэл нэг булууны ясаа хувааж хэмлэж иржээ. Өнөөдөр долоон настай такс нохой таван нас хүрч байгаа арслангаасаа салахгүй, харин ч хоол идсэний нь дараа шүдэн завсар орсон махыг цэвэрлэж тусалдаг гэнэ.
Энэ хоёр салшгүй найз АНУ-ын Оклахома мужийн Винневудын амьтны хүрээлэнд өнөө ч салахгүй хамт амьдарсаар байна. Тэдний гол халамжлагч, гэрч нь амьтны хүрээлэнгийн менежер Жон Рейнк гэнэ. Тэр “мнай хорё чинь харьцангуй шүү дээ, арслан нь 226 кг, такс нохой нь ердөө 5 кг шүү дээ” хэмээн инээж сууна.