Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бааж байгаа илжигний зурагтай мөнгө байна


Мөнгөн тэмдэгт гэдэг арижааны, төлбөрийн хэрэгслээсээ гадна тухайн улс орны тусгаар тогтнолын баталгаа болдог гэнэ. Гэхдээ цаг үеэсээ шалтгаалаад бөөнөөр хорих лагерийн мөнгө, Зимбабвейн 100 их наядын дэвсгэрт гээд сонин сонин тохиолдол алийг тэр гэхэв.


1.    500 000 000 000 000 000 000-тын дэвсгэрт /Югослав/

Европт оршин тогтнож байсан Югославын холбооны улс 1989 оны эхээр эдийн засаг нь унаж эхлэн 1994 онд эдийн засгийн шинэчлэл билээ. 1988 онд эдний хамгийн том дэвсгэрт нь 50 мянган динар байсан бол 1994 он гэхэд хамгийн том дэвсгэрт нь 500 000 000 000 000 000 000-тын дэвсгэрт болоод байлаа. Аажимдаа улс нь ч , энэ дэвсгэрт ч байхгүй болсон доо.


2.    Бөөнөөр хорих лагерийн мөнгө /Чехословак/

Энэ мөнгийг дэлхийн хоёрдугаар дайны үед Чехийн Терезиенштадт дахь бөөнөөр хорих лагерьт зориулж нацистууд гаргасан байна. Тэд энэ лагерьт байгаа еврейчүүдэд сайн хандаж, тэдний хүүхдийг сургаж, соёл урлагийн үйлчилгээ үзүүлж байгаа гэдгээ  Олон улсын улаан загалмай нийгэмлэгийнхэнд харуулж рекламдах  зорилгоор ийм мөнгө гаргасан гэнэ. Үнэн хэрэгтээ энэ хорих газарт 30 мянган хүн амь алдсан бол 90 мянган хүнийг үхлийн лагерьт илгээсэн байдаг. 10, 20 кроны энэ мөнгөн дэвсгэрт бол зөвхөн Улаан загалмай нийгэмлэгийнхэнд харуулах зорилготой, ямар ч үнэ цэнгүй, хэзээ ч ашиглаагүй, зүгээр л цаас байж.


3.    Нэг зуун их наядын дэвсгэрт

Зимбабвейн нөөцийн банк энэ мөнгийг 2009 оны нэгдүгээр сард гүйлгээнд гаргасан юм. Энэ бол үнэндээ АНУ-ын 300 доллартай л тэнцэх мөнгө. Эдийн засгийн хямралд автсан энэ орны хувьд 2008 оны долдугаар сар гэхэд имфляц нь 231 000 000 хувьд хүрээд байсан юм. Нэг талх гэхэд л 300 тэрбум зимбабве доллар хүрч байсан. 2009 оны дөрөвдүгээр сар гэхэд зимбабве доллар гүйлгээнээс гарсан юм.


4.    Квадриллион пёнге / Унгар /

Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны үеийн Унгарын мөнгөн тэмдэгт. Манай гариг дээрх имфляцийн хамгийн өндөр түвшин. Унгар улс 1946 онд нэг квадприллион буюу монголоор нэг тунамалын дэвсгэрт гаргасан нь тухайн үеийнхаа АНУ-ын 20 центтэй л тэнцэж байж. Энэ мөнгөний ханш, үнэ цэн 15 цаг тутамд өөрчлөгдөж байсаар 1946 оны долдугаар сар гэхэд валютаа сольж форинт болгосон юм. Тэр үед Унгарын банк бүр нэг секстиллионы дэвсгэрт гаргахаар зэхэж, бүр хэвлэчихсэн байсан гэдэг.


5.    Хамгийн хуучин мөнгөн дэвсгэрт бол хятадын 1380 оных

Манай гариг дээр хамгийн анх Хятадад манай эриний 800 оны үед цаасан мөнгө хэрэглэж байсан ч ихэд дэлгэрсэн нь ХҮ зууны дунд үеэс гэнэ. Хятадын куан гэдэг энэ мөнгөн дэвсгэрт 1380 оных болохоор манай гариг дээр олдоод байгаа хамгийн эртний цаасан мөнгө болж байна.


6.    Нотгельд /Германи/

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа Герман, Австри байсхийгээд л мөнгө хэвлэж, ялангуяа онгоц үйл явдлуудад зориулан мөнгө гаргаж байж. Тэдний зарим нь үнэхээр сонин зураг дүрстэй байдгийн нэгэд бааж байгаа илжигний дүрс бүхий мөнгөн дэвсгэрт орно.


7.    Хамгийн том дэвсгэрт / Филиппин /

Хамгийн том мөнгөн дэвсгэртээр Филиппиний банкнаас 1998 онд гаргасан 100 000 песогийн 33 х 40,7 см хэмжээтэй дэвсгэрт орно. Тус улс испанийн дарлалаас тусгаар тогтносныхоо 100 жилийн ойг тохиолдуулан   цуглуулагчдад зориулан ийм мөнгө гаргасан байна. Гэхдээ 180 000 песогийн хэмжээтэй л гаргасан нь АНУ-ын 3700 доллартай тэнцэх хэмжээтэй байсан гэнэ.


8.    Эйнштейнтэй дэвсгэрт / Израиль /

1952 онд Израилын анхны Ерөнхий сайд Давид Бен-Гурион алдарт эрдэмтэн Эйештейнийг улсынхаа ерөнхийлөгчөд санал болгож. Харин эрдэмтэн татгалзсан болохоор ямар ч байсан эрдэмтнийг Израиль улс хүндэтгэх ёстой гэж үзсэн байна. Тэгээд анхны мөнгөнийхөө 5 лирийн дэвсгэрт дээр цөмийн нэрт физикчийн хөргийг тавьсан нь энэ гэнэ.


9.    Мобутугийн хөргийг дарсан мөнгөн дэвсгэрт / Заир /

1997 онд африкийн Заир улс, өнөөгийн Ардчилсан бүгд найрамдах Конго улсад Жозеф Мобутугийн харгис дэглэмийг түлхэн унагаалаа. Шинэ засгийн газар мөнгө хэвлэх бэлтгэлгүй, ямар ч хэрэгсэлгүй байснаас болоод хэвлэчихсэн хуучин мөнгөө хэрэглэхээр шийдсэн байна. 20 000 заирын дэвсгэрт  дээрх дарангуйлагч Мобутугийн хөргийг дараад гүйлгээнд гаргажээ. Ямар ч байсан шинэ дэвсгэрт гарах хүртэл гүйлгээнд явсаар байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан