Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таргалаад байгаа орангутаныг цагаан хоолтон болгож байна


Малайзын эрх баригчид сүүлийн жилүүдэд улам таргалсаар байгаа Жеки нэрт оронгутаныг цагаан хоолтон болгохоор шийдвэрлэжээ. Амьтны хүрээлэнгийн энэ “хатагтай” жуулчдын гараас хооллосоор байгаад 100 кг давж ерийн байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин их жинтэй болжээ. Түүний эрүүл мэндийг хамгаалахын тулд Порингийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сабах мужийн Борнео аралд шилжүүлсэн байна. Одоо түүнийг зөвхөн жимс, ногоогоор хооллож байгаа гэнэ.
Судлаачдын тооцоогоор дэлхий дээр зэрлэг байгальд ердөө 50-60 мянган орангутан үлдсэний 80 хувь нь Индонезид, үлдсэн нь Малайзад байдаг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан