Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австричууд 40 сая еврогийн төсөл манайд хэрэгжүүлнэ


Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно. Хуралдаанд Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, мөн тус комиссын Австрийн хэсгийн дарга Холбооны эдийн засаг, гэр бүл, залуучуудын яамны дэд сайд, хатагтай Бернадетте Марианне Гиерлингер тэргүүтэй хоёр улсын албаны хүмүүс оролцох аж. Тэд Монгол, Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэх юм байна. Мөн Австри улсаас Монгол Улсад 40 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ. Төсөл эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг хамран хэрэгжих бөгөөд үүнийг хэрэгжүүлэх баримт бичигт талууд гарын үсэг зурах юм.

0 Сэтгэгдэл
austria Osterreich chuudad bayrallaa gej heliyda kkk!
Хамгийн их уншсан