Жүжигчин Анжелина Жоли эрүүл мэнд, хүмүүнлэгийн ажлаас шалтгаалан уран бүтээлээ түр хойш тавиад байсан бол саяхан хоёр дахь киногоо хийхээр Хавайд иржээ. Тэрээр хоёр том хүүгээ дагуулан Хавайн аралд ирсэн бөгөөд киноны зураг авалт нь энд хоёр сар шахам үргэлжлэх аж. Нэгэнт Хавайд удах учир ард үлдсэн гэр бүлийнхнийгээ ч бас авчирч, хамтдаа байх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Анжелина Жолигийн найруулагчийн хувиар ажилласан анхны кино нь “The Land of Blood and Honey” байсан бол одоо хийж буй шинэ уран бүтээл нь “Unbroken” нэртэй байх аж.
А.Жоли, Б.Питт нар кинонд жүжиглэхээс илүүтэй найруулах, продюссерээр ажиллах сонирхолтой болсон. Брэд Питт сар хүрэхгүй хугацааны өмнө өөрийн продюссерээр ажиллаж, гол дүрд нь тоглосон “World War Z” киногоо нээсэн билээ.