Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Дэлхийг байлдан дагуулагч корпорациудын шинж
Хэнийг ч танихгүй, хэл соёлыг нь мэдэхгүй гадаадад явж байя гэж бодъё. Ам цангаад дэлгүүрт ортол ядаж худалдагчид нь яаж хандахаа мэддэггүй, ам цангаад байна гэж хэлж чаддаггүй. Ийм үед яах вэ? Та зүгээр л “Кока-кола” гэж хэлэхэд л хангалттай. Олон улсын судалгаанаас үзвэл “Кока-кола” гэдэг үг нь дэлхийн хаа ч явсан танигдана гэдэг магадлалаараа хоёрдугаарт ордог болохыг тогтоожээ. Нэгдүгээрт нь “Ок” гэдэг үг орсон байдаг.
9. Асар хурдан хүрээгээ тэлдэг
Наад захын жишээ гэхэд “KFC” компани нь 2015 он хүртэл Энэтхэгт жил болгон 100 түргэн хоолны газар нээнэ гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд “МакДональдс” нь Хятадад өдөр болгон шинэ ресторан нээж ирсэн. 1987-2000 оны хооронд “Starbucks” компани нь өдөр болгон дунджаар хоёр шинэ зоогийн газар нээж ирсэн бөгөөд 2012 сүүлээр мэдэгдэл хийхдээ Америкт цаашид ахиад 3000 шинэ ресторан нээнэ гэдгээ мэдэгдсэн.
8. Хөрөнгийн хэмжээ, орлого нь жижиг орны эдийн засгаас хамаагүй том
Аль нэгэн орны эд баялаг, хөрөнгө чинээг харуулж бусад улстай харьцуулах боломж олгодог үзүүлэлт нь ДНБ буюу Дотоодын нийт бүтээгдэхүүн. Хөгжиж яваа эсвэл гуравдагч орны ДНБ нь Өрнөдийн өндөр хөгжилтэй орны ДНБ-ээс бага байдаг төдийгүй улс дамнасан том компаниудынхаа бага байдаг.
Жишээлэхэд 2010 онд “МакДональд” компанийн орлого нь Латви улсын ДНБ-ээс өндөр байлаа. Оман улсын ДНБ нь “Пепси” компанийн орлогоос хоёр тэрбум ам.доллараар бага байв. Манайх ч бас энэ хавьцаа л явж байгаа даа.
7. Армийн хангалтыг хийдэг
“Бургер Кинг” компани нь 1980-аад онд АНУ-ын Арми ба Цэргийн нисэх хүчинтэй том гэрээ байгуулснаар одоо Америкийн арми ба цэргийн нисэх хүчний бүх баазууудад энэ компанийн ресторан байрлаж байдаг болсон. Гадаад ч мөн ялгаагүй. 2010 онд Афганистанд байсан “Бургер Кинг” рестораныг хаасан ч цэргүүдийн байлдах урам зориг буурч байна гээд 2012 онд буцаад нээчихсэн. Америкийн цэргийн ангиудад “Пицца Хат”, “Попайс Чикен” гэсэн том сүлжээний ресторанууд ч байдаг.
6. Ухаан санаанд багтамгүй олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
“Кока-кола” компани нь “Кока –Кола” ундаанаас гаднас асар олон нэр төрлийн өөр олон ундаа гаргадаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэгүй. Наад захын жишээ нь Coke Zero, Diet Coke, Vanilla Coke, цэвэр ус Dasani, амин дэмтэй ус Poweraid байна. Ер нь та энэ компанийг дэлхийн хэмжээнд хэдэн нэр төрлийн ундаа гаргадаг гэж бодож байна? Тавь эсвэл жар уу? Үнэндээ бол 3500 нэр төрлийн ундаа үйлдвэрлэж борлуулдаг.
5. Шашин шүтлэгээс илүү танигддаг
Шашин гэдэг хэдэн тэрбум дагагчидтай тэр болгонд хүний танил болсон бэлэг тэмдэгтэй байдаг. Гэтэл нэгэн судалгаанаас үзвэл америкийн хүүхдүүдитйн дийлэнх нь түргэн хоолны “Рональд МакДональд”, “Венди” гэх мэт бэлэг тэмдгийг хаа ч явсан ялгаж таньдаг атлаа Христийн шашныг үндэслэгч Исусыг мэддэггүй ажээ.
4.Сонголт хийх боломжоор гаргууд тоглодог
Хүнд байдаг хамгийн эрхэм зүйлсийн нэг нь сонголт хийх эрх, боломж гэж үздэг. Тэгвэл «Kentucky Fried Chicken», «Пицца Хате», «Тако Белл» гэсэн гурван сүлжээний алийг нь сонгож үйллчүүлэн мөнгө үрэх вэ? Үнэн хэрэг дээрээ хаана нь үйлчлүүлсэн ялгаагүй. Учир нь энэ гурван сүлжээ нь гурвуул «Yum! Brands» гэдэг ганц компанийн мэдлийнх юм.
Энэ мэт жишээ маш олон. Жишээлэхэд, “Pepsi Co” компани нь цагаан будаагаар хийсэн хөнгөн хоол хийдэг, буудаа, гоймон үйлдвэрлэдэг «Quaker oats» компанин эзэн. Мөн чипс төдийгүй кофений үйлдвэрийн эзэн. Магадгүй энэ бүхнийг сонсоод та Пепси уухаа болиод сайхан цай ууя гээд “Липтон” аваад ууж байж болох. Гэтэл энэ компани нь Пепсийгийн мэдлийнх юм.
3. Дасан зохицох чадвар гаргууд
Жишээлэхэд, Америкийн “МакДональдс”-ын гамбургер үхрийн махтай. Харин Энэтхэгт үхэр нь ариун амьтан, махыг нь хүнсэнд хэрэглэж болохгүй. Иймд Энэтхэгийн “МакДональдс” гамбургер махгүй гэх мэт. Зарагдаж байгаа улсын соёл, гол худалдан авагч хүмүүсийн сонирхолд тохируулаад асар хурдан дасан зохицож байдаг.
2.Хүмүүсийн тархийг хүссэн янзаараа угааж чаддаг
Наад захын жишээ нь ундаа үйлдвэрлэгч компаниуд нь жирийн “крант”-ны усыг хүний биед аймшигтай хортой гэж итгүүлж чадсан. Уг нь гол горхины цэвэр ариун байдал нь алдагдаагүй, шүүлт сайн хийдэг цэвэр усны шугам сүлжээтэй оронд газжуулсан, сахартай ундааг мөнгө төлж авч байснаас гэрийнхээ гоожуураас цэвэр ус уух нь хямд, биед нь хоргүй нөлөөгүй нь ойлгомжтой. Ингээд байвал нөгөө ундаа зардаг компаниудыг орлого навс унах нь мэдээж. Ийм ч болохоор “Пепси Ко” компанийн дэд Ерөнхийлөгч Роберт Моррисон “крантны” цэвэр усын компанийнхаа хамгийн гол дайсан гэж нэрлээд түүнийг эсрэг кампани ажил өрнүүлсэн юм. Цэвэр ус нь дэндүү уйтгартай, ямар ч амт, өгөөжгүй гэсэн кампанит ажил өрнүүлээд багагүй амжилтанд хүрсэн юм.
1.Хамгийн олон хүн ажилд авдаг, тэдний сэтгэхүйд асар их нөлөөлдөг
Бразильд гэхэд л “МакДональдс” компани нь хувийн салбарын компаниуд дотроо хамгийн том ажил олгогч болсон. Энэ улсын “МакДональдс”-д 36 мянган ажилтантай. Эдний 90 хувь нь 21хүртэлх насны залуус.
Хятадад гэхэд л “МакДональдс” нь энэ жил 75 мянган залуусыг ажилд авна гэж зарласан.
Америкийн хувьд найман америкийн нэг нь залуудаа “МакДональдс”-д ажиллаж байсан гэж мэдэгджээ.
Дэлхийг улстөрчид, ард иргэд бус харин улс дамнасан том корпорациудын ТУЗ удирддаг болоод юу дуртайгаа хийж байгааг харуулсан зөгнөлт зохиол, зөгнөлт кино та цөөнгүй үзэж байсан биз. Тэгвэл энэ байдал одоо нэгэнт зөгнөл биш бодит байдал болоод эхэлчихэж. Наад захын жишээ нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг том компаниуд. Жишээлэхэд...
10. Эдгээр компаниуд нь хэлний саадыг арилгаад эхэлчихсэнХэнийг ч танихгүй, хэл соёлыг нь мэдэхгүй гадаадад явж байя гэж бодъё. Ам цангаад дэлгүүрт ортол ядаж худалдагчид нь яаж хандахаа мэддэггүй, ам цангаад байна гэж хэлж чаддаггүй. Ийм үед яах вэ? Та зүгээр л “Кока-кола” гэж хэлэхэд л хангалттай. Олон улсын судалгаанаас үзвэл “Кока-кола” гэдэг үг нь дэлхийн хаа ч явсан танигдана гэдэг магадлалаараа хоёрдугаарт ордог болохыг тогтоожээ. Нэгдүгээрт нь “Ок” гэдэг үг орсон байдаг.

0 Сэтгэгдэл