Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Зорчигч тээврээс өөр зориулалтаар бүтээсэн онгоцууд
Огт өөр зориулалтаар бүтээсэн найман төрлийн онгоц энэ байна.
1. Аэробус А300-600ST. Энэ онгоцны бүхэл бүтэн эд ангиудыг тээвэрлэхэд зориулсан манай гаригийн хамгийн том нисэх онгоц. Урт нь 56.15 метр, ачааны даац нь 47 тонн. Анхны ийм онгоц 1997 онд агаарт гарсан.
2. Bombardier 415. Агаараас гал унтраах зориулалттай манай гариг дээрх цорын ганц онгоц. АНУ-д Superscooper гэж нэрлэдэг энэ онгоцыг 1994 он гэхэд үйлдвэрлэж дуусан одоо дэлхийн 10 оронд 76 ширхэг нисч байгаа. Энэ онгоц усанд бууж 12 секундын хугацаанд 7,5 тонн ус цэнэглээд ниснэ. Ийм байдлаар цагт 9 удаа рейс хийх чадвартай. Мөн хүмүүнлэгийн ачаа тээвэрлэх, хүмүүсийг эрж хайх ажилд ашигладаг
3. Erickson S-64 Aircrane. Агаарын өргөгч цамхаг гэж болох. 9000 кг хүртэл өргөх чадалтай энэ краныг 1962 оноос үйлдвэрлэж Вьетнамын дайны үед АНУ-ын арми гэмтсэн нисэх онгоц, нисдэг тэрэг зөөхөд ашиглаж байсан. Одоо барилгын үйлдвэрлэлд ашиглаж байгаа.
4. WP-3D Orion. Америкийн далай, уур амьсгал судлах үндэсний агентлаг хар салхи судлахад ихэвчлэн ашигладаг онгоц. 25 мянган метрийн өндөрт гарч хар салхины хурд, чиглэлийг тодорхойлох зорилгоор 1976 онд бүтээсэн. Өнөөдөр ер нь 2 л байгаа. Энэ онгоцыг мөн олон улсын хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд ашиглана.
5. Антонов АН-225 Мрия. Хамгийн том, хамгийн хүнд онгоц гэдэг. Зургаан хөдөлгүүртэй, 250 тонн ачаа даах, нэгэн зэрэг ачааны 50 хэрэгсэл ачиж чадна. 1988 онд бүтээсэн, тухайн үедээ агаараар тээх боломжгүй гэж байсан ачааг тээж нэрд гарч байсан.
6. Terrafugia Transition. Далавчийг нь хумиад машин болгоод ч унаж болох энэ авсаархан онгоцыг Массачусетсийн технологийн их сургуулийн инженерүүд 2006 онд бүтээсэн. АНУ-ын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний удирдах газар энэ жилээс хотын хөдөлгөөнд оролцохыг нь зөвшөөрсөн. Газарт цагт 100 км, агаарт бол 160 орчим км хурдалж чадна.
7. RQ-170 Sentinel. АНУ-ын тагнуулын нисгэгчгүй, үл үзэгдэх онгоц. 2007 оноос хийж эхэлсэн ч цэргийнхэн маш нууцалж энэ талаар ямар ч мэдээлэл дамжуулахгүй байснаа 2009 онд л зургийг нь ил гаргасан. Ямар нэгэн зэвсэггүй, зөвхөн тагнуул хийх зориулалттай. 2011 оны тавдугаар сард Усама Бен Ладеныг устгахад энэ онгоц үүрэг гүйцэтгэсэн.
8. Virgin Galactic SpaceShipTwo. Энэ бол дэлхий орчмын тойрог замд жуулчдыг зорчуулахад зориулсан онгоц. Энэ зунаас эхний нислэгээ хийхээр төлөвлөж байгаа. Манай гаригийн агаар мандлыг давж сансрын уудамд гарах нислэг гурван цаг хагас үргэлжлэхэд нэг хүн 200 мянган долларын зардал төлнө. Одоо энэ тасалбарыг хэдийнээ 430 хүн худалдан аваад байгаа.
Онгоцыг чинь зүгээр л нэг зорчигч юм уу, ачаа тээвэрлэх төдийгөөр ашигладаггүй, тэгээд ч энэ олон төрлийн үйлчилгээнд зориулан тусгай онгоц бүтээж байсан юм байна. Тагнуул хийх, барилга байшин барих, хүмүүс аврах......гээд

0 Сэтгэгдэл