Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
65 градусын хатуулагтай пиво гэж бас байна
10. Японы “Hakusekikan Brewery” 15 хувийн спирттэй.
Жинхэнэ улаан буудайнаас гаргаж авдаг ч жимс, перцийн холимог, хар кофейн өнгөтэй, энэ амтлаг шар айраг спиртийн 15 хувийн агууламжтай болохоор хэтрүүлэн хэрэглэвэл биеэ хянах чадвараа алдаж мэднэ. Японы сайхан шар айрагны л нэг.
9. АНУ-ын “Chocolate Rain”. Спиртийн агууламж нь 19,5 хувь
Бараг л 20 хувийн хатуулагтай “Шоколадан бороо” шар айраг бол эзэн хааны хишиг гэмээр пиво. Хар хүрэн өнгөтэй энэ шар айраг үнэхээр шоколадан амттай л даа. Бас дээр нь ванил, үзмэн амттай. Эдний компанийн бас “Хар мягмар гараг” гэж амтлаг ийм шар айраг бий. Аль алийг нь шинэ жилээр ууж байхад нэн таатай даа.
8. Хятадын “Lijiang Shengli Wine Co”. Спиртийн агууламж нь 20 хувь.
Мин гүрний үе, 500 жилийн өмнөөс анх бэлтгэж байсан уламжлалт шар айраг. Гэхдээ зураг нь сайтуудад байдаггүй л юм даа. Хийжүүлсэн ч юм шиг, хуван шаргал өнгөтэй энэ шар айраг амтлагаасаа гадна уусны дараа үнэр нь тийм амархан гарахгүй. Улаан буудай, уулын тунгалаг ус, дээр нь исгэгч ашиглана. Ямар исгэгч ашигладаг нь өнөө хүртэл нууц.
7. Белгийн “De Struise Brouwers”, Спиртийн агууламж нь 25 хувь
Хэдэн зууны өмнөөс бэлтгэж ирсэн гэх энэ шар айраг шилнээсээ эхлээд л өвөрмөц. Архи сайн даадаг, бас халаасандаа мөнгөтэй хүн уухад зохимжтойг бодож ийм өвөрмөцөөр савладаг гэдэг.
6. Шотландын “Tactical Nuclear Penguin”. 32 хувийн хатуулагтай
Цагаан архитай дүйх хэмжээний, спиртийн агууламжтай энэ шар айраг хар хүрэн өнгөтэй, кофейны амттай. Дарс шиг торхонд исгэдэг болохоор мод, жимсний амт бас бий.
5. Германы “Schorschbock”. 43 хувийн спиртийн агууламжтай.
Германд Eisbock хэмээн нэрд гарсан энэ шар айраг нэг ёсын виски л гэсэн үг. Амт нь бол харийн брэнд, скотч шиг. Өнгө нь тунгалаг хүрнээс хар хүрэн хүртэл янз бүр, амт нь чихэрлэг.
4. Шотландын End Of History. Хамгийн шилдэг шар айрагны өрсөлдөөн дунд
Brew Dog-ийнхон энэ шар айргийг цөөн тоогоор үйлдвэрлэж ширхгийг нь 500 фунтээр үнэлсэн нь манай гариг дээр хамгийн үнэтэй пивонд орж байна. Үүнд шилнийх нь төрх ч нөлөөлдөг. Шил бүр нь ямар нэгэн амьтны чихмэлээр бүрсэн. Ер нь шотланд вискитэй төстэй амттай.
3.Германы Schorschbock Finis Coronat Opus. Спиртийн агууламж нь 57 хувь
Ам халуун оргиулаад яг л виски гэсэн үг. Ер нь тэгээд үнэнийг хэлэхэд таван мэдрэхүйд шууд л нөлөөлнө дөө. Нэг ёсондоо виски болохоор ганцаараа ууснаас найз нөхөдтэйгээ хамт шимж суухад илүү зохимжтой.
2.Нидерландын “Start The Future” 60 хувийн агуулажийн спирттэй
Шотланд, германы Brew Dog болон Schorschbräu хоёрын өрсөлдөөн ид явж байхад голландынхан энэ дунд өөрийн гэсэн байраа эзлэх гэж Start The Future”-ийг гаргаж ирсэн. Хуван шаргал өнгөтэй, спирт голдуу амтагддаг, шар айраг гээд байгаа ч нэг ёсны виски л дээ. Ууж үзсэн хүн харин нэг их марчихгүй дээ.
1. Шотландын “Armageddon”. Спиртийн агууламж нь 65 хувь
Манай гариг дээрх хамгийн хатуу шар айраг. Шотланд вискитэй өрсөлдөх хэмжээний спирт агууламжтай ч спиртийн амт нь тийм их хүчтэй биш, зөөлөвтөр. Шар айрагчдын өрсөлдөөн цаашаа үргэлжилбэл одоо 70 градустай пиво л гарах байх. Мэдээж одоо энэ талаар ажиллаж байгаа л даа.
Пиво буюу шар айргийг “Budweiser”-аар эхэлж, бас дуусдаг гэж боддог бол том эндүүрэл байх нь. Шар айргийг ямар архи биш дээ, тав аравхан гардусын хатуулагтай юм чинь гэж санадаг бол бас л ташаарал болно. Манай гаригийн хамгийн чанга шар айргуудыг толилуулж байна.

0 Сэтгэгдэл