Дуучин Крис Браун саяхан Твиттерээрээ шинэ цомогтоо Ники Минаж, Кендрик, Рианна, Келли нарын уран бүтээлчидтай хамтран ажиллаж, фэнүүддээ гэнэтийн бэлэг барина гэж зарласан ч Рианна түүнтэй яасан ч хамтрах бодолгүй байгаагаа далд утгаар мэдэгдлээ.
Европт аялан тоглолтоо хийх хойгуур нь хуучин найз бүсгүй рүүгээ гүйж очсон Крис Браунтай яагаад хамтрахгүй гэсэн нь хэнд ч ойлгомжтой.
Рианна Твиттертээ "Phuck O.utta H.ere B...." хэмээн бичсэнээс гадна "Намайг чамтай хамт дуу хийхээс өмнө чиний насны тоо гүйцнэ" гэсэн утгатай твийт бичсэн нь тэрээр Крис Браунд хэр таагүй хандаж байгааг хангалттай харуулж байгаа юм. Дээрх жиргээн дэх O.H.B гэсэн товчлол нь Крис Брауны багийн товчилсон нэр учраас энэ бүхэн түүнд хаяглагдсан болох нь тодорхой байна.
Дуучин Рианна өөрийг нь зодож гэмтээсэн Крис Брауныг олон жилийн дараа уучилж өршөөн, эргээд түүнтэй нийлсэн ч найз залуу нь урьдын адил итгэлийг нь даалгүй, хуучин найз бүсгүй Карруеше Тран руу буцсан юм.