Жилд найман хувийн хүүтэй ипотекийн санхүүжилтийн зээл гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Өнгөрсөн 12 хоногт 851 иргэн орон сууцны зээл авч, тэдэнд олгосон мөнгөн дүн 40.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тэгвэл цаана нь ипотекийн зээлийн хүсэлт гаргасан хүмүүсээс 62.7 тэрбум төгрөгийн зээл хүлээгдэж буй. Харин ипотекийн зээлийн өөр нэг давуу тал болох арилжааны банкны өндөр хүүтэй зээлээ найман хувь руу шилжүүлэх ажил эрчимтэй өрнөж байна. Одоогийн байдлаар 635.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт ирсэн аж. Үүнээс банкууд 10 528 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэсэн гэнэ. Эдгээр иргэний зээлийн зөрүү санхүүжилтэд нийт 300.4 тэрбум төгрөг зарцуулсан дүн гарсан байна. Сонирхуулахад, ипотекийн зээл шинээр олгох ажил сүүлийн үед өдөрт дунджаар 100-гаар нэмэгдэж эхэллээ.