Саудын Аравийн эрх баригчид “Facebook” олон нийтийн сүлжээ ашиглан эсэргүүцэл илэрхийлэхийг уриалсан долоон хүнийг таваас долоон жил хорих ялаар шийтгэсэн байна.Саудын Аравийн дорнод нутагт дийлэнх болдог лалын шашны шиит урсгалыг баримтлагчдыг Саудын Аравийн хаант засгийг түлхэн унагахыг уриалсан гэж буруутгажээ. Ялангуяа, Аравийн хавар нэртэй бүс нутгийг хамарсан олон нийтийн хөдөлгөөний үеэр шиитүүд нь эрх баригчдын эсрэг жагсаал, цуглаан явуулсны дараагаар ийм хэлмэгдүүлэлтийн арга хэмжээг хүчтэй авах болсон юм.
Ингэх хэд хэдэн шалтгаан байгаа аж. Нэгдүгээрт, шашны урсгалын ялгаа байна. Саудын Аравийн дийлэнх нь суннит урсгалыг дагагчид байдаг бөгөөд цөөнх болон шиитүүдтэйгээ нэлээд таагүй харьцаатай. Хоёрдугаарт, шиитүүд гол төлөв оршин суудаг зүүн нутагт тус улсын газрын тосны дийлэнхийг олборлодог юм. Иймд газар нутгийн эрх мэдлийг шийтүүдэд алдвал орлогын эх үүсвэргүй болно гэсэн айдас байнга байдаг.