Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүннү” загварын дээл 230 мянган төгрөгийн үнэтэй


Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “Наадмын гоёл” арга хэмжээг зохион байгууллаа. Эл үзэсгэлэнгийн талаар “Технож” бизнес инку­баторын захирал Г.Галаарийддий  “Үндэсний үйлдвэрийн оёмол, сүлжмэл, гар урлал, модон эдлэл салбарын бичил, жижиг, дунд, томоохон үйлдвэрлэл, нийлүүлэгч, зуучлагч, борлуулагч зэрэг 32 аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна. Бид бичил өрхийн үйлдвэрлэлийг томоохон үйлдвэрлэл эрхлэгчтэй хамтран ажиллуулах зорилт тавьсан” гэлээ. Энэ жилийн наадмын гоёлын өнгө, загварыг харж болох эл үзэсгэлэнд оролцогчид үндэсний хувц­саараа гангарахыг хүмүүст уриалж байсан. Үйл урлаачдын хэлж буйгаар баяр, наадмаар “Хүннү” загварын дээл моод болохоос гадна чимэг болсон бүс, малгай нь ч гэсэн үндэсний хэв маягийг илтгэсэн уран хатгамал, сүлжээсэн оруул­­­­­гатай байвал сайхан хосолно гэв. Харин үнэ ханшны хувьд “Хүннү” загварын дээл хосоороо 180-230 мянган төгрөг, монгол гутал 500- мянгаас нэг сая төгрөг, арьс, шир, эсгийгээр хийсэн бэлэг дурсгал 1000- 250 мянган төгрөгийн үнэтэй байлаа.  

0 Сэтгэгдэл
Тэнэг юмнууд Хүннү дээл биш шүүдээ. Их Монгол улс 13 зуунд Ийм дээл өмсдөг байсан. Хүннүгийн үед Урдуураа хагархай захтай дээл өмсдөг байсан....
Хамгийн их уншсан