Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн маргааш гарна

ЭЕШ-ын хариу долдугаар сарын 1-нд гарах тул элсэгчид доорхи журмын дагуу их, дээд сургуульд бүртгүүлэх нь ээ. Энэ удаагийн ЭЕШ-анд 43800 хүүхэд оролцсон юм. Энэ жилийн хувьд хувийн хэвшлийн сургуулиудын босгыг 400 оноогоор тогтсон бол төрийн өмчийнх 560-аас дээш байх ёстой юм.
Энэ оноос хуваарь сонголтын ажлыг мэдээллийн технологийн тусламжтайгаар олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар болсон байна. Үүний дагуу хөдөө орон нутагт онлайн программ ашиглан явуулах шийдвэр гарч, эхлүүлэхэд бэлэн болсныг Боловсролын үнэлгээний төвөөс хэлж байна. Тус программд элсэгчдийн хувийн болон дүн онооны мэдээлэл, сургуулиудын босго онооны болон мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэргийг багтаажээ. Систем нь ЭЕШ–ын онлайн баазтай холбогдон ажиллах ба ЭЕШ-ын дүн оноо интернэтэд байрлах үед шалгуулагчдын дүн оноо, бусад мэдээлэл бүхий онлайн бааз бүрдэх юм. Энэхүү ил тод системийг ашиглаж эхэлснээр хуваарь сонголтын үйл явц ил тод, шуурхай, нээлттэй болох аж. Шалгуулагчид онооныхоо тусламжтайгаар хэддүгээр байрт орсноо харахаас гадна хотод төгсөгчдийн хувьд олон сургуульд зэрэг бүртгүүлэн жагсах боломжтой болж байна. Түүнчлэн их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтын талаархи статистик мэдээллийг цуглуулах боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан