Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Шварцнеггер 67 насандаа Терминаторт дахин тоглох уу

"Paramount" кино студи алдарт "Терминатор"-ын тав дахь ангийг хийх болсноо зарлалаа. Киноны шинэ анги 2015 оны зургадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөжээ. Гэвч үзэгчдийн хамгийн их мэдэхийг хүсч буй зүйл болох дүрийн сонголт одоо хүртэл тодорхойгүй байна. "Терминатор"-ын өмнө хийсэн дөрвөн ангийн гуравт нь тоглосон А.Шварцнеггер энэ удаа дахин тоглох болов уу, үгүй юу гэдгийг кино сонирхогчид мэдэхийг хүсч байгаа. Гэвч "Paramount" кино студи энэ тухай нууцалсаар байна.  Хэрвээ А.Шварцнеггер дахин "Терминатор"-т тогловол түүний бараг сүүлчийн ч байж мэдэх Терминатор 67 насанд нь дэлгэцнээ гарах юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан