Хэдхэн хоногийн өмнө АНЭУ-ын Дубайд болсон олон улсын 20 гаруй загвар зохион бүтээгчид 5000 гаруй үзэсгэлэн сонирхогчид, дэлхийн 30 гаруй хэвлэл мэдээллийг хамруулсан "Fashion me" үзэсгэлэн худалдаанд Монголын нэрийн өмнөөс Катя Зол нэрээр алдаршсан Г.Золцэцэг амжилттай оролцоод ирсэн юм. Өөрийн өвөрмөц төрх, олны дунд биеэ авч яваа байдлаараа загварынхан дундаа ялгардаг дизайнер бүсгүй маань дэлхий дахинд "Katya Zol" брэндээрээ монголоо гайхуулж чадсан нэгэн.
Тэрээр Дубайд монгол ноолуураа сурталчилж дэлхийн баячуудын өлгий Арабын зах зээлд тэсрэлт хийсэн юм. Тэрээр Араб үндэстэнд зориулж орчин үеийн загварын нэг коллекц гаргаж олны нүдийг хужирлаж чадсан билээ. Загварын багт ажилласан Киви хамтлагийнхан өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээс гадна хоёр өдрийн шоунд загвар өмсөгчдөөс ч дутахааргүй Катя Золын бүтээлүүдийг тайзнаа амилуулсан гэнэ шүү.
Малайзад загварынхаа гарааг тавьсан гэх Катя Зол өнгөрсөн жил мөн л эрх чөлөөний өлгий АНУ-ын Нью-Йоркт болсон загварын долоо хоногт эх орныхоо нүүрийг тахалсан гэдгийг уншигч та санаж байгаа биз. Орос эцэгтэй тэрээр гарал үүслээ олноос нуудаггүй нээлттэй нэгэн.