Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БОСГО ОНОО 400-560
Жил бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дараа их, дээд сургуулиудын хуваарь сонголт үргэлжилдэг. Тэгвэл энэ жилээс хуваарь сонголтын ажлыг мэдээллийн технологийн тусламжтайгаар олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар болжээ. Үүний дагуу хөдөө орон нутагт онлайн программ ашиглан явуулах шийдвэр гарч, эхлүүлэхэд бэлэн болсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Тус программд элсэгчдийн хувийн болон дүн онооны мэдээлэл, сургуулиудын босго онооны болон мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэргийг багтаажээ. Систем нь ЭЕШ–ын онлайн баазтай холбогдон ажиллана. ЭЕШ-ын дүн оноо интернэтэд байрлах үед шалгуулагчдын дүн оноо, бусад мэдээлэл бүхий онлайн бааз бүрдэх юм. Энэхүү ил тод системийг ашиглаж эхэлснээр хуваарь сонголтын үйл явц ил тод, шуурхай, нээлттэй болно гэлээ. Шалгуулагчид онооныхоо тусламжтайгаар хэддүгээр байрьт орсноо харахаас гадна хотод төгсөгчдийн хувьд олон сургуульд зэрэг бүртгүүлэн жагсах боломжтой болж байна. Түүнчлэн их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтын талаархи статистик мэдээллийг цуглуулах боломжтой болжээ.
Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс хуваарь сонголтын шинэ программын талаар тодрууллаа.
-Энэ жилээс эхлэн хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтыг онлайнаар явуулах болсон байна?
-Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчдын дүн оноо гарсны дараа их, дээд сургуулиудын хуваарь сонголт болдог. 2013-2014 оны хичээлийн жилээс хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэх элсэгчдийн хуваарь сонголтыг мэдээллийн технологи ашиглан олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар болсон. Уг программд тухайн хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэгчдийн хувийн мэдээлэл, элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам, босго оноо мөн тухайн аймагт оюутан элсүүлэх хяналтын тоо мөн мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэрэг багтсан.
-Шинэ системийн давуу тал нь юу вэ?
-Энэхүү системийг ашигласнаар элсэгчдэд хөдөө орон нутгийн хуваарь сонголтын үйл явц ил тод, шуурхай, нээлттэй болж байгаагаас гадна тухайн их, дээд сургуульд элсэгч өөрийн өгсөн шалгалтын дүн оноогоороо ямар сургуульд элсэх боломжтойгоо шууд харах бололцоо бүрдсэн.
Мөн тухайн аймаг, орон нутагт ирсэн их, дээд сургуулийн хэдэн хуваарь ирсэн, энэ хуваарийг хэн гэж элсэгч, хэдэн оноогоор авсан эсэх мэдээллийг харах, хянах боломж олгосноороо давуу болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ees.mn цахим хаягаас авч болно.
Нийслэлийн элсэгчдийг зарим сургууль өөрийн цахим хуудсаараа дамжуулан бүртгэх юм. Интернэтээр бүртгэлээ хийх сургуульд элсэх тохиолдолд тэнцсэн эсэхийг бүртгүүлэхэд ашигласан утасны дугаарт SMS-ээр мэдэгдэнэ. Хэрэв тэнцсэн бол тухайн сургуулийн элсэлтийн журамд заасан хугацаанд нь өөрийн биеэр очиж, сонирхсон мэргэжил, ангиа сонгож сургуульд элссэн томилолтоо авах юм. Мөн бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоогоо ч цахим хэлбэрээр хийх аж. Ихэнхи сургуулийн бүртгэл нийслэлд ирэх сарын 1-нээс эхлэх аж. Харин бүртгэлийн хураамжийн хувьд нэг хичээл 2000-3000, ур чадварын шалгалт 4000 төгрөг байх нь. СЭЗДС-ийн бүртгэлийн хураамж хамгийн өндрөөр тогтоогджээ. Тус сургуульд нэг мэргэжилд бүртгүүлэхдээ 10000 төгрөг, харин нэмж бүртгүүлэх бол тус бүр 5000 төгрөг төлөх гэнэ.
Хэрэв улсын хэмжээний олимпиадуудад нэгээс гуравдугаар байр эзэлж байсан бол сонгосон сургуулийнхаа хүссэн ангид шууд элсэх боломжтой. Харин зарим сургуулиуд өөрсдийн журамдаа шалгалтгүйгээр элсүүлэх нөхцөлийг тусгажээ. Тухайлбал, МУБИС “Сум, аймаг, орон нутаг, сургууль нь өөрийн хэрэгцээнд үндэслэн шаардлагатай мэргэжлийн багшийг бэлтгэх хүсэлтээ илэрхийлж, гэрээгээр тодорхой үүрэг, хариуцлага хүлээх бол мэргэжлийн ерөнхий шалгалтын онооны болзол хангасан сурагчийг элсэлтийн тоонд багтаан элсүүлж болно” гэсэн байна. Зарим хувийн хэвшлийн сургуулиуд элсэлтийн журамдаа ЕБС-ийг “А” үнэлгээтэй төгссөн бол шалгалтгүйгээр элсүүлэх тухай ч заажээ.
Монголын боловсролын үзэсгэлэн, яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ сарын 28, 29-нд "Blue sky" цамхагт БШУЯ-ны дэмжлэгтэйгээр МОХ-ноос санаачлан "Монголын боловсрол-2013” үзэсгэлэн, яармаг зохион байгуулах гэж байна.
Хамтран зохион байгуулагчаар Монголын хувийн их, дээд сургуулиудын холбоо, Монголын их дээд сургуулийн консерциум оролцох аж. Энэ үеэр их, дээд сургууль, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, Монголын “ТОП-50” сургуулийг танилцуулах юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийг их, дээд сургуульд элсэн суралцах шийдвэрээ бүрэн гаргаагүй эсвэл сонгосон сургуулийнхаа танилцуулга, тавигдах шаардлагыг судлах хэрэгтэй төгсөгчдөд зориулж зохион байгуулсан юм.
Сургууль болон мэргэжлээ сонгох гэж буй төгсөгчдөд зориулж, зарим их, дээд сургуулийн элсэлтийн журмыг хүргэж байна. Ирэх сарын 1-нд ЭЕШ-ын хариу гарах тул элсэгчид доорхи журмын дагуу их, дээд сургуульд бүртгүүлэх нь зүйтэй юм. Энэ жилийн хувьд хувийн хэвшлийн сургуулиудын босго 400 оноогоор тогтсон бол төрийн өмчийнх 560-аас дээш байх нь.
Нийслэлийн элсэгчид олон сургуульд зэрэг бүртгүүлж болно
Жил бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дараа их, дээд сургуулиудын хуваарь сонголт үргэлжилдэг. Тэгвэл энэ жилээс хуваарь сонголтын ажлыг мэдээллийн технологийн тусламжтайгаар олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар болжээ. Үүний дагуу хөдөө орон нутагт онлайн программ ашиглан явуулах шийдвэр гарч, эхлүүлэхэд бэлэн болсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Тус программд элсэгчдийн хувийн болон дүн онооны мэдээлэл, сургуулиудын босго онооны болон мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэргийг багтаажээ. Систем нь ЭЕШ–ын онлайн баазтай холбогдон ажиллана. ЭЕШ-ын дүн оноо интернэтэд байрлах үед шалгуулагчдын дүн оноо, бусад мэдээлэл бүхий онлайн бааз бүрдэх юм. Энэхүү ил тод системийг ашиглаж эхэлснээр хуваарь сонголтын үйл явц ил тод, шуурхай, нээлттэй болно гэлээ. Шалгуулагчид онооныхоо тусламжтайгаар хэддүгээр байрьт орсноо харахаас гадна хотод төгсөгчдийн хувьд олон сургуульд зэрэг бүртгүүлэн жагсах боломжтой болж байна. Түүнчлэн их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтын талаархи статистик мэдээллийг цуглуулах боломжтой болжээ.
Ө.Төгөлдөр: Элсэгчдийн хуваарь сонголтыг олон нийтэд нээлттэй болгоно
Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс хуваарь сонголтын шинэ программын талаар тодрууллаа.
-Энэ жилээс эхлэн хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтыг онлайнаар явуулах болсон байна?
-Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчдын дүн оноо гарсны дараа их, дээд сургуулиудын хуваарь сонголт болдог. 2013-2014 оны хичээлийн жилээс хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэх элсэгчдийн хуваарь сонголтыг мэдээллийн технологи ашиглан олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар болсон. Уг программд тухайн хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэгчдийн хувийн мэдээлэл, элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам, босго оноо мөн тухайн аймагт оюутан элсүүлэх хяналтын тоо мөн мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэрэг багтсан.
-Шинэ системийн давуу тал нь юу вэ?
-Энэхүү системийг ашигласнаар элсэгчдэд хөдөө орон нутгийн хуваарь сонголтын үйл явц ил тод, шуурхай, нээлттэй болж байгаагаас гадна тухайн их, дээд сургуульд элсэгч өөрийн өгсөн шалгалтын дүн оноогоороо ямар сургуульд элсэх боломжтойгоо шууд харах бололцоо бүрдсэн.
Мөн тухайн аймаг, орон нутагт ирсэн их, дээд сургуулийн хэдэн хуваарь ирсэн, энэ хуваарийг хэн гэж элсэгч, хэдэн оноогоор авсан эсэх мэдээллийг харах, хянах боломж олгосноороо давуу болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ees.mn цахим хаягаас авч болно.
Бүртгэлийн хураамж
Нийслэлийн элсэгчдийг зарим сургууль өөрийн цахим хуудсаараа дамжуулан бүртгэх юм. Интернэтээр бүртгэлээ хийх сургуульд элсэх тохиолдолд тэнцсэн эсэхийг бүртгүүлэхэд ашигласан утасны дугаарт SMS-ээр мэдэгдэнэ. Хэрэв тэнцсэн бол тухайн сургуулийн элсэлтийн журамд заасан хугацаанд нь өөрийн биеэр очиж, сонирхсон мэргэжил, ангиа сонгож сургуульд элссэн томилолтоо авах юм. Мөн бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоогоо ч цахим хэлбэрээр хийх аж. Ихэнхи сургуулийн бүртгэл нийслэлд ирэх сарын 1-нээс эхлэх аж. Харин бүртгэлийн хураамжийн хувьд нэг хичээл 2000-3000, ур чадварын шалгалт 4000 төгрөг байх нь. СЭЗДС-ийн бүртгэлийн хураамж хамгийн өндрөөр тогтоогджээ. Тус сургуульд нэг мэргэжилд бүртгүүлэхдээ 10000 төгрөг, харин нэмж бүртгүүлэх бол тус бүр 5000 төгрөг төлөх гэнэ.
Хөнгөлөлт урамшуулал
Хэрэв улсын хэмжээний олимпиадуудад нэгээс гуравдугаар байр эзэлж байсан бол сонгосон сургуулийнхаа хүссэн ангид шууд элсэх боломжтой. Харин зарим сургуулиуд өөрсдийн журамдаа шалгалтгүйгээр элсүүлэх нөхцөлийг тусгажээ. Тухайлбал, МУБИС “Сум, аймаг, орон нутаг, сургууль нь өөрийн хэрэгцээнд үндэслэн шаардлагатай мэргэжлийн багшийг бэлтгэх хүсэлтээ илэрхийлж, гэрээгээр тодорхой үүрэг, хариуцлага хүлээх бол мэргэжлийн ерөнхий шалгалтын онооны болзол хангасан сурагчийг элсэлтийн тоонд багтаан элсүүлж болно” гэсэн байна. Зарим хувийн хэвшлийн сургуулиуд элсэлтийн журамдаа ЕБС-ийг “А” үнэлгээтэй төгссөн бол шалгалтгүйгээр элсүүлэх тухай ч заажээ.
“Топ 50” их, дээд сургуулийн танилцуулга
Монголын боловсролын үзэсгэлэн, яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ сарын 28, 29-нд "Blue sky" цамхагт БШУЯ-ны дэмжлэгтэйгээр МОХ-ноос санаачлан "Монголын боловсрол-2013” үзэсгэлэн, яармаг зохион байгуулах гэж байна.
Хамтран зохион байгуулагчаар Монголын хувийн их, дээд сургуулиудын холбоо, Монголын их дээд сургуулийн консерциум оролцох аж. Энэ үеэр их, дээд сургууль, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, Монголын “ТОП-50” сургуулийг танилцуулах юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийг их, дээд сургуульд элсэн суралцах шийдвэрээ бүрэн гаргаагүй эсвэл сонгосон сургуулийнхаа танилцуулга, тавигдах шаардлагыг судлах хэрэгтэй төгсөгчдөд зориулж зохион байгуулсан юм.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
ТАНЫ НЭР:00
ЗӨВ ШҮҮ
2013.06.29