Heterocephalus glaber гэдэн нүхэнд амьдардаг энэ жижигхэн мэрэгч хорт хавдраар өвчилдөггүй нь орчин үеийн биологийн чухал асуултад хариулт өгч магадгүй нь. Хүний биед байдаг гиалуроны хүчил нь эмчилгээний чанартай байдаг байна. Харин эл мэрэгчийн биед энэ бодисын хэмжээ хавьгүй их байдгийг эрдэмтэд тогтоожээ.
Нүхэнд байдаг энэ мэрэгч үсгүй бөгөөд нүхээр явахад гэмтдэггүй уян арьстай байх нь түүний хувьд нэн чухал юм. Гиалуроны хүчил нь мэрэгчийн биологийн эдийн уян хатан, бат бөх чанарыг сайжруулдаг яг тэр бодис ажээ.
Нүцгэн мэрэгч эрдэмтдийн сонирхлыг эртнээс татаж байгаа юм. Энэ амьтан элдэв хүчил, өвдөлт болон нүүрсхүчлийн хийн хэт их бөөгнөрлийг мэдэрдэггүй байна. 30 хүртэл насладаг нь хэмжээгээрээ адилхан бусад мэрэгчдээс зургаа дахин урт насладаг ажээ. Түүнээс хөгшрөлтийн шинж тэмдэг илэрдэггүй, тэр элдэв өвчин, давын өмнө хорт хавдарт ер бусын тэсвэртэй гэнэ. Тодруулбал, судлаачид түүний биед хавдрын эсийг хиймлээр ургуулах гээд ч чадаагүй байна.
Нүцгэн мэрэгчийн геном буюу удамшлын материалыг 2011 онд Гарвардын их сургуульд тайлжээ. Мэрэгчийн геном нь хүний геномтай 93% адилхан байдаг байна. Энэ амьтныг цаашид судлах нь хорт хавдар юмуу тэр ч байтугай бие махбодийн насны өөрчлөлтийгч ялахад хүн төрөлхтөнд туслана хэмээн найдаж байгаа ажээ.