Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хайртай бүсгүйгээ сонжоорой

Ажигламтгай хүнд бусдын гадаад дүр төрх ихийг өгүүлдэг. Царайлаг, эс царайлагтаа ч учир нь биш юм. Гадаад дүр төрхөөр ханиа сонжих нь 100 хувь баталгаагүй байж болох ч юу нь илүүдэх вэ. Та нэг сонжоод үзээрэй.


Нүд
Нүдийг сэтгэлтийн толь гэдэг. Том дүрлэгэр нүд нь нээлттэй хүн бол сэргэлэндүү зантайгийн илрэл. Гялалзсан цоглог нүдтэй бол юуг ч туршаад үзэхэд бэлэнг илтгэдэг. Харин жижгэвтэр онигор нүдтэй бол сексийн амтыг хожуу ухаарах боловч их тачаангуй болно. Амьдралд нэлээд няхуур ханддаг. Цоглог нүдтэй бүсгүйчүүд ихэнхдээ идэвх муутай, зөрүүд, алдаа эндэл их гаргах талтай. Тэд үүндээ дүгнэлт хийдэггүй. Үргэлж сексийн эрэл хайгуулчид байна.

Хөмсөг
Урт нарийхан хөмсөгтэй эмэгтэйчүүд их төлөв аальгүй байдаг. Өтгөвтөр хөмсөгтэй эмэгтэй цайлган, авьяаслаг байх нь олон. Огтор хөмсөггүй шахам эмэгтэй бардам, их зантай байдаг гэнэ шүү.

Хамар
Жижиг нүхтэй богино хамартан жаргал өгөхгүй. Шонтгордуу ээтгэр хамартай бол хэрүүлч байж болзошгүй гэнэ. Урт хамартай эмэгтэйчүүд хэрүүл зарга хийх дуртай гэнэ шүү.

Хацар
Хацрын яс том бол хүнд таашаал өгч чадахгүй бас хүсдэггүй, харин өөрөө хялбар таашаал авна. Доошоо унжсан хацартай эмэгтэй нөхөртөө хамаг байгаагаа зориулдаг. Гэхдээ амархан уйдамтгай гэдэг.

Эрүү
Шаамий эрүүтэй бүсгүйчүүд сексийн сайн туршигчид. Гэм нь жаахан завхайдуу талтай. Дээш ээтийсэн эрүүтэй нь нялуун боловч гуйлгах дуртай. Эрүүндээ хонхортой нь хөгжилтэй бүсгүйн шинж гэнэ шүү.

Уруул
Уруулын дээд ховил нь зузаавтар бүсгүйчүүд өөртөө итгэлтэй, тачаангуй, гэхдээ хөнгөмсөг өнгөцхөн бодолтой байх нь олон гэнэ. Жижигхэн жимбэгэр уруултай бол ярвагар байдаг ба сэтгэлийг нь татах хэцүү ч дурлачихвал салдаггүй нэг зовлонтой. Нимгэн угалзалсан уруултай эмэгтэй бардам, ихэмсэг зантай. Гэхдээ нөхөртөө халамжтай, нямбай, хуучинсаг.

Үс
Зөөлөн хар үстэй бүсгүйчүүд маш үнэнч. Атирсан буржгар бол хүсэл тачаал ихтэй ч хүнтэй ойртох бүрдээ ханамж авах нь ховор. Хүрэн үстэй бүсгүйчүүд дэврүүн зантай. Тачаангуй байж болох ч үнэнч байх нь ховор. Ширүүн хар үстэй бол секст үнэн голоосоо татагдсан жинхэнэ машин гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан