Зуны нарлаг өдрүүдэд өөрийгөө л нэг гоёж гоодмоор санагдаж байгаа биз дээ, бүсгүйчүүд ээ. Инээмсэглэл бол хамгийн сайхан гоёл гэдэг. Тэгвэл байгалиас заяасан энэ сайхан гоёлдоо өнгө нэмэхийг хүсч байна уу. Энэ зун заавал туршиж үзэхийг санал болгосон уруулын будагны өнгөнүүдийг танилцуулж байна.
1. Гэрэлтэж буй мэт хэт тод ягаан өнгө. Баяр хөөртэй байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх нь яг л зуны өнгө шүү. Нүүр будалт чинь маш энгийн байсан ч ийм өнгийн уруулын будаг царайд тань гэрэл нэмж, баясгалантай төрхийг бий болгоно.
2. Голт бор цэцгийнх шиг хөх ягаан өнгийг зориглож сонгох үе бол зуны энэ өдрүүд юм шүү. Ялангуяа зуны дулаан үдэш далайн эрэг дээр болж буй партид яг зохицсон өнгө.
3. Тоорын шүүслэг өнгө бол яах аргагүй зуны төгс өнгө билээ. Энэ өнгө тайван, зөөлөн өнгө аяс мэдрүүлдгээрээ амралт, чөлөөт цагийн үед маш сайхан гоёл болно.
4. Тоорын өнгийн арай тод хувилбар болох улбар шар бол бас л зуны сонголтод зайлшгүй байх ёстой өнгө. Хэрвээ та тоорын өнгөнд дуртай, гэхдээ арай цоглог, эрч хүчтэй байхыг хүсч байгаа бол бэрсүүт жүржийнх шиг улбар шар өнгө хүслийг тань төгс гүйцэтгэнэ.
5. Гал улаан өнгийг мэдээж зун л сонгохгүй бол өөр хэзээ гэж. Гэхдээ гүн, хүнд улаан биш хөнгөн, тод улаан нь зуны халуухан сонголт болно шүү.