Таван настай Алонсо Матео үеийнхээ хөвгүүд дундаас хамгийн стильтэй, загварын хамгийн өндөр мэдрэмжтэй нь байх. “Ray Ban”-ий шил, “Tom Ford”-ын хүрэм гээд брэндийн хувцас хэрэглэлээр гоёх дуртай энэ хүү Instagram-д 2500 гаруй дагагчтай болоод байна. Учир нь, хүү стильтэй гэгч нь тохируулсан дэгжин хувцсыг шаггүй сайн моделийн позтойгоор үзүүлсэн зургаа Instagram-д байнга нийтэлдэг юм.
Хүүгийн ээж стилист мэргэжилтэй нь Алонсод маш их тус болдог ч тэрээр хувцасны сонголт хийх, хаана зургаа авахуулах зэргээ ихэвчлэн өөрөө сонгодог гэнэ.
Тэрээр хувьдаа Instagram-тай болохоос өмнө ээж нь өөрийнхөө хуудас дээр хүүгийнхээ зургийг нийтэлдэг байсан бөгөөд өхөөрдөм хүүгийн зураг 127 мянган дагагчийг татжээ. Тиймээс ээж аав нь хүүдээ тусад нь Instagram нээж, хоббиг нь дэмжжээ. Алонсо “Gucci”, “Dior”, “Stella McCartney”, “Little Marc Jacobs”, “Dolce and Gabbana” брэндэд маш дуртай, ихэвчлэн эдгээрээс хувцсаа сонгодог гэнэ. Түүний аав хувьдаа компанитай, ээж нь “Harpers Bazaar” мэтийн томоохон сэтгүүлтэй гэрээгээр хамтран ажилладаг учир хүүгийнхээ үнэтэй хоббиг дэмжихэд төвөг учирдаггүй ажээ.
Мэдээж зарим хүмүүс хүүхэддээ хэтэрхий үнэтэй зүйлсийг хүссэнээр нь авч өгч, материалист хүн болгож хүмүүжүүлж байна гэж тэднийг шүүмжилдэг ч Алонсо бусдын бодож байгаа шиг эрх дураараа хүүхэд биш, эелдэг зөөлөн ааштай, сайн хүүхэд гэж ээж аав нь хэвлэлд ярьжээ.