Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн замын сангийн мөнгөөр орон сууцны хорооллын замыг засна


Улаанбаатар хотын хэм­жээнд авто тээврийн хэрэгс­лийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг замын санд төвлөрүүлэх ажил өнөө­дөр дуусна. Өнгөрсөн гу­рав­дугаар сарын 1-нээс эхэл­­сэн татвар хураалтаар нийс­­лэлийн замын санд 11.9 тэр­­бум төгрөг төвлөрчээ. Энэ мөнгийг авто зам арчлах, шинэчлэх, засварлахад зар­цуулдаг журамтай. Тэгвэл энэ жил нийслэлийн Засаг дар­­гын захирамжаар замын сан­гийн хөрөнгөөр орон сууц­ны хороолол дундах авто за­мыг засахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн зургаан дүүргийн 11 хэсэгт орон сууцны хороолол дундах авто замыг засна. Орон сууцны хороолол дундах замыг засч шинэчлэх компани, аж ахуйн нэгжийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хол­богдох хууль тогтоомжид ний­цүү­лэн сонгон шалгаруулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан