Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгөний бодлогын хүү дахин буурлаа

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл гурван удаа хуралдаж мөнгөний бодлогын хүүгээ 1.0 нэгж хувиар буруулж 10.5 хувь болгох шийдвэр гаргажээ. Ийн бодлогын хүүгээ бууруулах болсон үндэслэл нь улсын төсөв зарлага орлоготойгоо уялдаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гарч, инфляци бууран зорилтот түвшинд байгаа нь нөлөөлжээ. Засгийн газрын бондын зарцуулалт, орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоо нь макро санхүүгийн орчинд эерэгээр нөлөөлөх хандлагатай байгаа ч нөгөө талаар гадаад хөрөнгө оруулалтын орчин тодорхой бус байгаа нь бодлогын шийдвэрт нөлөөлсөн аж.
Бодлогын хүү ийн буурч байгаа ч зээлийн хүү хэвээр байгаа. Тэгвэл бодлогын хүү зээлийн хүүд хэзээ нөлөөлөх эсэхийг тодруулахад, “Хамгийн гол нь зээлийн хүү хадгаламжийн хүүд тулгуурлаж явагддаг учраас шууд бууруулах боломжгүй. Гэхдээ мөнгөний бодлогын хүү буурч байгаа нь зээлийн хүүд тодорхой хугацааны дараа нөлөөлдөг. Нэг, хоёрдугаар сард бууруулсан мөнгөний бодлогын хүү долдугаар сард олгогдох зээлүүдэд эерэгээр нөлөөлж эхэлж байгаа. Мэдээж хэрэг зээлийн хүүг бууруулахын тулд тодорхой цаг хугацаа үе дараалалтай арга хэмжээ авч байгаа. Цаашдаа ч хийх олон ажил байна” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан