СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуульд энэ жилээс урлаг судлаач, шүүмжлэгч, кино жүжгийн зохиолч, кино найруулагч мэргэжлээр элсэлт авахаар болжээ. Энэ нь сүүлийн үед орхигдож байна гэсэн шүүмжлэл байнга дагуулах болсон тайз дэлгэцийн уран бүтээлийг хөгжүүлэх, энэ чиглэлээр чанартай боловсон хүчнийг бэлдэх чухал ач холбогдолтой ажээ. Элсэлт ирэх сарын 1-нээс эхлэх гэнэ. Харин багшаар энэ жилийн “Академи авардс”-ын шилдгээр шалгарсан “Аравт” киноны найруулагчаар ажилласан найруулагч Д.Золбаяр, утга зохиол шүүмжлэгч, зохиолч П.Батхуяг нар багшлах юм. Тайз дэлгэцийн урлагт сонирхолтой залуусын сонгон суралцах ёстой дээрх ангиуд нээгдсэнээр Монголын урлагт том алхам болно гэдгийг тус сургуулийн удирдлагууд хэлж байлаа.