Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулийн оюутан элсүүлэх журам гарчээ


Их, дээд сургуулиуд нийс­лэлээс оюутан элсүүлэх журмаа гар­гажээ. Ирэх сарын 1-нд ЭЕШ-ын нэгдсэн дүн гарч, бат­ламж хуудас тарааснаар эл­сэг­чид хүссэн сургуульдаа бүрт­гүүлэх эрхтэй болох юм. Энэ жилээс элсэгч бүр хүссэн сур­гууль­даа онлайнаар буюу тус сургуулийн цахим хаягаар орж бүртгүүлэх юм. Ингэснээр урт дараалал үүсдэг, маргаан гардаг асуудлыг үгүй болгож буй. Хэрэв бүртгүүлсэн сургуульдаа ЭЕШ-ынх нь оноо тэнцэн хяналтын тоонд багтсан бол тэмдэглүүлсэн утасны дугаарт нь хариу ирэх аж. Мессежээр хариугаа аваад товлосон өдрөө сургууль дээ­рээ очин ахин бүртгүүлснээр сур­гуулийн томилолтоо гардан авна гэдгийг сургуулиудын жу­рамд заажээ. Төрийн өмчийн дээд сургуулиудын босго оноо 60 хувь буюу 560-аас дээш оноо­той хүүхдийг элсүүлэхээр бол­сон байна. Харин хувийн хэвш­лийн дээд сургуулиудын бос­го оноо 400 байхаар тогтжээ. Мөн Боловсролын үнэлгээний тө­вийн сайт www.eec.mn-ээр орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан