Zippo брэндийн бүх асаагуурыг АНУ-ын Пенсильвани мужид орших Брэдфорд хотын нэгэн жижигхэн үйлдвэрт хийдэг юм. "Zippo Manufacturing Company" нэртэй энэ компанид 620 хүн л ажилладаг. Чухам энэ үйлдвэрт л 81 жилийн өмнө анхны брэндээ гаргасан билээ.
"Zippo Manufacturing Company" нь анхнаасаа л гэр бүлийн үйлдвэр байсан. Одоо ч тийм хэвээрээ. Өнөөдөр тус компанийг үүсгэн байгуулагч Жорж Блейсделлийн ач хүү Жорж Дьюк удирддаг. Энэхүү компанийг хэсэгчлэн болон бүхлээр нь авах хүсэлтээ маш олон компани, корпорациуд илэрхийлж байсан ч тэр хэзээ ч эдгээр саналд анхаарал хандуулж байгаагүй гэнэ.
"Zippo" бүх л бүтээгдэхүүндээ насан туршийн баталгаа өгдөг. Хэрвээ асаагууртай ямар нэгэн зүйл тохиолдвол та худалдаж авсан толантайгаа буцааж болно. Танд компанийн зүгээс цоо шинийг ямар ч нэмэлт үнэ хөлс авахгүйгээр илгээдэг. Танд баталгаа өгдөггүй ганцхан зүйл бол асаагуурын чинь гадаргуу гэдгийг битгий мартаарай.
Хэдийгээр жил ирэх тусам тамхи хэрэглэгчид цөөрч байгаа ч "Zippo" –г худалдан авагчдын тоо өссөөр л байна. Ихэнх худалдан авагч түүнийг бэлэг дурсгалд зориулан авдаг ч гэдэг.
"Zippo Manufacturing Company" нь өдөрт 60 мянган асаагуур худалдаанд шилжүүлэх хүчин чадалтай.
Анхны асаагуураа 1932 онд худалдаанд гаргасан. Салхинаас хамгаалсан, шатахуунаар цэнэглэдэг асаагуур хийх санаагаа анх Жорж Блейсделл Австрийн нэгэн компанид санал болгоход түүнд хөлсөнд нь нэг орон сууц өгөх л болзол хэлжээ.
Холливудын алдарт жүжигчин Брюс Уиллис бол"Zippo"-г бүх л киноныхоо аливаа нэг хэсэгт заавал ашигладаг.
"Zippo" цагаан алт болон алтан гадартай, алмазан шигтгээтэй асаагуур үйлдвэрлэдэг. Хамгийн үнэтэй бас хосгүй ганцхан үйлдвэрлэсэн нэг бүтээгдэхүүнээ 2006 онд нэрээ нууцлахыг хүссэн нэгэнд 6,84 сая ам.доллараар зарж байсан. Гадарга нь зургаан миллиметрийн зургаан сумны багтаамжтай буу бүхий байсан гэдэг.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тус компани бүтээгдэхүүнийхээ орц найрлагад бага зэргийн өөрчлөлт хийсэн байдаг. Цайр зэсийг хүнд үйлдвэрт их хэмжээгээр ашиглаж байсан энэ үед тэд гадаргыг нь төмрөөр хийж, хар будгаар будаж байсан гэдэг. Гэсэн хэдий ч энэхүү хар өнгөтэй асаагуур нь илүү эрэлт хэрэгцээтэй байсан аж. Цэргийн хэрэгцээнд их хэмжээгээр ашиглаж, захиалж байсан учраас тухайн үед энгийн хэрэглээнд гаргах бүтээгдэхүүндээ хязгаар тогтоож байжээ.Тэгэхээр хамгийн найдвартай асаагуур болсон "Zippo" нь америкийн армийн гол хэрэглэгдэхүүн нэгэнт болсон билээ. Америк цэрэг бүрт "Zippo" байдаг.
Интересные факты о зажигалках Zippo, о которых вы могли не знать
Алдарт "Zippo" эзнийхээ амийг исгэрэх сумнаас аварсан таван баримт нийтэд ил болсон байдаг. Жагсаалын цэрэн Клингер 1944 онд Германд байлдаж байхдаа өөрийн "Zippo" асаагуурт нь сум зоогдож гадарга нь хайлсныг мэдсэн байна. Сонирхолтой нь асаагуур нь ажиллаж байсан аж.
Алдарт Эрик Клэптон, Стинг нарын хамтран бүтээсэн "It"s Probably Me" дуу бол "Zippo" асаагуур ажиллах явцад гардаг дуу байжээ.