Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрэлтдэг жоом, дуулдаг сармагчин: 2012 оны хамгийн сонин амьтан

Манай гаригийн нэртэй амьтан судлаач нар зургаа дахь жилдээ хамгийн сонин амьтан, ургамлын жагсаалтыг гаргаж байна. Тэд 2012 оны хамгийн гайхалтай, сонин амьтны жагсаалт гаргажээ. АНУ-ын Аризонагийн их сургуулийн шинэ төрөл зүйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд Шведийн ботаникч Карла Линнейн төрсөн өдөр тавдугаар сарын 28-ныг угтан энэ жагсаалтаа зарлаж. Манай гаригийн 140 орчим төрөл зүйлийн амьтан, шавьжийн дундаас эхний 10-т орсон амьтад энэ.

Дуулдаг сармагчин

Лесула сармагчингийн эрэгчингүүд нь өглөө үүрээр хороороо дуулдаг. Сонин нь ганц үүгээр дуусахгүй, Тэд цаашаа харвал бөгс, төмсөг нь хөх цэнхэр. Мэргэжилтнүүд түүнд Конгийн нутгаар урсдаг Ломам голын нэрээр “Cercopithecus lomamiensis” гэсэн нэр өгсөн байна. Нутгийн иргэд бол энэ сонин амьтны тухай хэдийнээс мэддэг байж. Нутгийнхан ч хөх бөгстийг  агнаж иддэг болохоор тоо толгой нь ховордсон гэнэ. Африкт хамгийн сүүлд 28 жилийн тэртээ сармагчны шинэ төрлийг нээж байсан юм.

Гэрэлтдэг жоом

Жоомнууд ихэнхдээ шөнө гүйлдэж ажлаа амжуулдаг, тэгээд ч нуугдаж явдаг болохоор бараан өнгөтэй. Гэтэл Эквадорт байдаг нэгэн жоом гадна бие дээрээ тусгай гэрэлтдэг бактеритай болохоор гэрэл гаргана. Ингэж гэрэлтэх нь газрын амьтдад ховор тохиолддог гэж эрдэмтэд хэлж байна. Цох, зарим төрлийн шумуул л гэрэлтдэг. Ийм болохоор эрдэмтэд хөөрхий жоомыг энэ жагсаалтад оруулжээ.

Юрийн галавын шумуул

Энэ бол модны навчтай тун төстэй, өнгөлөн далдлагдсан шумуул. Ийм ч болохоор тэр үү, эрдэмтэд өнөө хүртэл нээж чадаагүй байж. Үүнийг бүр 165 сая жилийн настай, өөрөөр хэлбэл үлэг гүрвэлийн цусыг сорж байсан гэж байна. Ийм болохоор эрдэмтэд “Juracimbrophlebia ginkgofolia” нэр хайрлаад хамгийн сонин амьтдын жагсаалтад оруулахаас яахав.

Зурганд дуртай мөөгөнцөр

Францын Ласко агуйд 40-10 мянган жилийн настай сүг зургууд бий. Гэтэл 13 жилийн өмнө гай дайрч түүн дээгүүр хар өнгөөр дарсан байх нь тэр. Судлаад байтал палеонтологийн  түүхэн бичээсүүдийг Оchroconis anomala гэдэг мөөгөнцөр ингээд байж гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэр агуйн ханан дээгүүр энд тэндгүй ийм хар ул мөр үлдээсэн байж.

Ямххан- мэлхий

Нэг долларын зоосон мөнгөнөөс ч жижиг, ер нь хамгийн жижиг мэлхий Шинэ Гвинейн ойн чийглэг газарт бий. Урт нь ердөө л 7,7 мм болохоор манай гаригийн хамгийн жижигхэн сээр нуруутан болж таарч байна. Харин хамгийн том амьтан болох  цэнхэр халим 25 метр байгаа нь энэ мэлхийнээс 3000 дахин том юм байна. Энэ ямххан мэлхийг Рaedophryne amanuensis гэж нэрлэжээ.

“Уурхайд бүү ор” могой

Sibon noalamina гэдэг могойн нэрийг испаниас орчуулбал “уурхайд бүү ор” гэсэн үг гэнэ. Хүдэр олборлодог газар амьдардаг болохоор нь ингэж нэрлэсэн хэрэг. Баруун Панамын ширэнгэн ойд амьдарч газар уснаа явагчийн өндөг, эмгэн хумс иддэг, өнгөөрөө хортой могойтой төстэй, гэхдээ энэ нь зөвхөн хамгаалалт төдий.

Уянгын зөөлөн биет

Сhondrocladia lyra хэмээх зөөлөн биет нь зургаан хошууд одтой төстэй. Гэхдээ байсхийгээд л хувирна. Ингэж өөрчлөгдөх нь өөрийн идддэг амьтдыг барихтай холбоотой. Номхон далайн зүүн хойд хэсэгт дөрвөн мянга орчим метрийн гүнд амьдардаг биет.
Дэлхийн хамгийн гоё бут
Мадагаскарт ургадаг мөнх ногоон Eugenia petrikensis бутыг эрдэмтэд ингэж шагшин нэрлэжээ. Ер нь бутыг гоо үзэмжээр нь шалгаруулж. Эрдэмтэд түүний гоё навч, тод ягаан цэцэгнээс бараг л нүд салгаж чадахгүй байсан гэнэ.

Тод толбот цох

Далавчин дээрээ ер бусын тод хар толботой энэ цох Малайзын нийслэл Куала-Лумпурын ойролцох цэцэрлэгт байна. Гэнэт л нэг өдөр интернетэд ийм зураг тавигдсаныг харсан Калифорнийн их сургуулийн амьтан судлалын эрдэмтэд цоо шинэ төрлийн шавьж болохыг нь ойлгож. Ийн амьтан судлалд Semachrysa jade гэдэг цох орж ирэх нь тэр дээ.



Фиалка-карлик цэцэг



Энэ бол Перугийн нутаг Андын нуруунд, өөрөөр хэлбэл манай гаригийн ганцхан газарт ургадаг Viola lilliputana ургамал. Хамгийн сонирхолтой нь энэ манай дэлхийн хамгийн жижигхэн ургамал ч байж мэднэ тэр үндэс нь орохгүйгээр ердөө 1 см л өндөр.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан