Энэ бол дэлхийд нэртэй “Бээжин-Парис” авто ралли зохион байгуулагчийн оросын Саратовт ирээд хэлсэн үг. 34 оны төмөр хөлөг оролцож байгаа Тав дахь удаагаа болж байгаа энэ уралдаанд нийтдээ 96 машин оролцож байна. Машин бүр жолооч, чиглүүлэгч гэсэн хоёр хүний бүрэлдхүүнтэй.
Уралдааныхныг үдэлж, хоноглосон газруудад нутгийн иргэд хуучны ховор машинуудыг үзэж сонирхох боломжтой. Уралддааныг дагалдан авто засварын таван ч бригад явж байгаа юм байна.
-Бидний аялал бол жинэхэн шалгуур. Тэгээд ч бид хаагуур юу руу явж байгаагаа мэдэж байна. Оросын зам ч жинхэнэ зам гэхэд хэцүү л байна. Гэхдээ гомдоллох болоогүй. Монголын зам ямар байдгийг үзээгүй бөайж гомдол мэдүүлээд яахав. Тэнд чинь замын асфальтан хучилт нь бүр ширээ шиг цөмрөөд том том нүх гарчихсан байдаг юм гэж уралдаан зохион байгуулагч Филип Янг Саратоынхонд хэлж байна.
Ер нь уралдаанд оролцогчид Монголын нутгийг өнгөрчихвөл санаа зовох зүйлгүй болно хэмээн нэг л зүйлд итгэлтэй байгаагаа хэлж байсан. Австралиас ирсэн Майк Киллингсворт инээмсэглэн:
-Америкчууд, германчууд оросын, Саратовын зам муу байна гээд л гомдоллож байна, миний хувьд байдаг л зүйл, бараг л гэртээ байга юм шиг байна гэж сууна. Би бол хэзээ ч зочид буудалд хооллоогүй. Зам дээр алсын тээврийн тэрэг харагдвал очоод хаана хооллочихож болохыг асуугаад л болоо. Тэд чинь бүхнийг мэддэг улс гэж тэр бас нэмж хэлсэн.
Тавдугаар сарын 28-нд Хятадын Их цагаан хэрмийн тэндээс хөдөлсөн The Great Motor Challenge авто раллид 1907-1982 онд үйлдвэрлэсэн 96 машин жолоодсон 20 орны баг нийтдээ 12,5 мянган км зам туулж Францын нийслэл Парист барианд орох юм.