Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурагчдад хүний эрхийн боловсрол олгоно

Хүний эрхийн боловсролыг бүрэн дунд боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх арга замыг тодорхойлох зорилготой хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт БШУЯ, ХЭҮК, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар, МУБИС, Эмнэсти интернэшнл, Хүний эрхэд ээлтэй сургууль төсөл хэрэгжүүлэгчид, ЕБС –ийн төлөөлөл гээд 80 гаруй төлөөлөгч оролцож байна.
Манай улсын хүн амын 45 хувийг 18-аас доош насны хүүхэд, өсвөр насныхан эзэлдэг. Тэдний дийлэнх нь өөрийн эрх, эрх чөлөөгөө эдлэх, судлан мэдэх, бусдаас шаардах мэдлэг чадварыг төдийлөн сайн эзэмшээгүй байдаг. Хүний эрхийн боловсролыг хүн бүрт, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудад хүргэхийн тулд бүх нийтийн боловсролын тогтолцоонд тулгуурлан нэвтрүүлэх нь хамгийн оновчтой, үр дүнтэй стратеги гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК –ийн референт Б.Болорсайхантай ярилцлаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн талаар хичээл багтаж байгаа юу? Өсвөр насныхан, сурагчид энэ талаар хэр ойлголттой байдаг вэ?

-ЕБС-ийн хичээлийн агуулгад хүний эрхтэй холбоотой хичээлүүд багтдаг. Ялангуяа бага дунд боловсролын сургалтын стандартад зориулж жил бүр шинэчилж, сайжруулсаар ирсэн. Нийгмийн тухай мэдлэг, эрх зүй, иргэншил, хүн ба нийгэм гэх мэт хичээлүүдээр энэ тухай мэдлэг олгож байна.
-Иймэрхүү хэлэлцүүлэгээс гадна цаашдаа хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Ерөнхийдөө 2010-2013 онд хийсэн судалгааг үзвэл хүний эрхийн талаарх хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн муу, багш сурган хүмүүжүүлэгчид ур чадвараа бүрэн эзэмшээгүй нь харагдаж байна. Мөн энэ ур чадварыг эзэмшүүлье гэхэд мэргэшүүлж буй сургалтын чанар маань хүрч чадахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрж байна. Тйимээс энэ дүгнэлт дээр тулгуурлаад багш нарын ур чадварыг дээшлүүлье, хичээлийг яаж үр дүнтэй заах талаар таниулан ойлгуулахаар ажиллаж байна. Энэ аргуудыг эзэмшсэн багш нар маань мэргэжил нэгт нөхдүүддээ танилцуулна, тухайн сургууль дээр үр өгөөжтэй байвал бусад сургуулиуд дээр ч гэсэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.
-Та бүхэн энэ арга хэмжээнээс ямар үр дүн хүлээж байна?
-Хүний эрх гэсэн хичээл орлоо гэхэд Үндсэн хуулийн зүйл заалтыг хуулж бичүүлээд л хичээлийн 45 минутыг дуусгах биш, сурагчдад сонирхолтой, өөрсдийнх нь ур чадвар мэдлэгт тулгуурласан байдлаар заах нь үр дүнтэй. Багш нар мөн энэ аргын үр дүнг олж мэдсэнээр өөрсдөө хичээлийн агуулгаа боловсруулж, илүү үр өгөөжтэй болгох боломжтой. Тухайн сургуульд үр дүн гарвал цаашлаад бусад сургуульд хэрэгжүүлэх бололцоотой. Ганцхан эрх зүйн хичээл бус өөр бусад хичээлийг ямар байдлаар орвол илүү үр дүнтэй байх вэ гэдгийг энэ туршлагаас жишиг болох болов уу гэж харж байна.

А.Индра

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан