Английн “StyleinView.co.uk” цахим хуудсаас уншигч, хэрэглэгчидтэйгээ хамтран энэ цаг үеийн болон бүхий л цаг үеийн хамгийн загварын өндөр мэдрэмжтэй, стильтэй эмэгтэй оддыг нэрлэсэн байна.
Мэдээж Английн үзэгч бүсгүйчүүд ихэвчлэн саналаа өгсөн тул Их Британийн одод жагсаалтын дийлэнх байрыг эзэлжээ.
Тухайлбал, энэ цаг үеийн хамгийн стильтэй бүсгүйчүүдийн жагсаалтын эхний 10-т
1.Кэмбрижийн гүнгийн авхай Кэтерин
2.Виктория Бекхэм
3.Шерил Коул
4.Кейт Мосс
5.Келли Брүүк
6.Лэйди Гага
7.Рианна
8.Зүүи Дисчанел
9.Эми Чайлдс
10. Кара Делевин нар багтсан бол бүх цаг үеийн хамгийн стильтэй, загварын дүр төрх болсон бүсгүйчүүдийн тоонд Одри Хепбюрн, Диана гүнж, Мэрилин Монро, Жаклин Кенниди, Коко Шанель, Брижит Бардо, Элизабет Тэйлор, Кэтерин Хепбюрн, Вивьян Вествүүд, Маргарет Тэтчер зэрэг домогт эмэгтэйчүүд зүй ёсоор орсон байна.
Харин өнөө үеийн хамгийн стильгүй, зохимжгүй хувцасладаг оддын тоонд Кэти Прайс, Жоди Марш, Мадонна, Бритни Спирс, Кэти Перри, Ники Минаж, Ким Кардашиан зэрэг одод багтжээ.