“Iron Man” буюу “Төмөр хүн”-ний галзуу фэн Жэксон Денно хэмээх бяцхан хүүд ээж нь жинхэнэ төмөр хүнтэй уулзуулна гэж амалжээ. Хүүгийн ээж амласан ёсоороо Төмөр хүнд тоглосон жүжигчин Роберт Доунигээс хүүтэйгээ уулзахыг гуйж. Ердөө нэг нас зургаан сартай бяцхан хүү яг л кинонд гардаг төмөр хүнтэй уулзана гэж хүлээж байжээ. Мэдээж жүжигчин Роберт кинонд гардагтай огтхон ч адилгүй, энгийн байдлаараа хүрч ирсэн нь хүүгийн сэтгэлийг маш ихээр гонсойлгож, бүр уйлуулж орхижээ. Хүү жүжигчнийг хараад Төмөр хүн гэж итгэхгүй байсан бөгөөд жүжигчин Роберт өөрийгөө төмөр хүн гэж итгүүлэхийг оролдох үед уйлж эхэлсэн гэнэ. Хүүг уйлуулж орхисондоо сандарсан жүжигчин Роберт түүнийг хөгжөөх гэж элдвийг ярьж эхлэхэд хүү тэр дороо тайвширч, уйлахаа больсон гэнэ.
Гомдсон хүүг инээлгэх гэж хичээж байгаа нь
Хүү ийм л төмөр хүн харахыг хүсч хүлээж байжээ.