Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жерар Депардье 7 орны иргэншил авах нь ээ

Энэ оны эхээр ОХУ-ын иргэний үнэмлэх гардаж аваад байгаа Францын жүжигчин Жерар Депардье одоо алжирын паспорт авахыг хүсч байгаа гэнэ. Энэ тухайгаа ярьсан ярилцлагыг долоо хоног тутмын Journal du Dimanche хэвлэлд ярьсныг Би-би-си дамжуулжээ.
Тэрээр ярицлагадаа “Би өөрийн дуртай долоон орны паспорт авахыг хүсч байна. Би одоо Алжирын паспорт авахыг хүсч байна” гэж хэлжээ. Тэр ингэж олон орны иргэн болсноор тэр орнуудад  визгүй явж байхад тус болно гэсэн байна. Одоо тэр Орос, Франц, Белги, АНУ-д ажиллаж амьдарч яваа юм байна.
2013 оны нэгдүгээр сарын 3-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин жүжигчин Жерар Депардьег Оросын холбооны иргэн болгосон зарлигт гарын үсэг зурсан юм. Түүнийг Мордовын хаяг өгч Саранскт байр өгсөн бол Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров түүнд бас Грозныйд таван өрөө байр  бэлэглэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан