Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөрөөдлийн шинэ хөлөгтэй өрсөлдөгч А350 агаарт


Европын нисэх онгоц үйлдвэрлэлийн Airbus концернийн үйлдвэрлэсэн алсын зайны шинэ А350 / Extra Wide Body / онгоц анх удаа агаарт хөөрлөө.  Туршилтын нислэгээр онгоц дөрвөн цаг нисчээ. Ийн америкийн Boeing-ийн үйлдвэрлэсэн Boeing 787 Dreamliner буюу “Мөрөөдлийн хөлөг”-тэй өрсөлдөх болж байна. А350-ыг 2014 оны сүүлч гэхэд тогтмол нислэгт оруулна гэж төлөвлөж байгаа ч хэдийнээ 600 ширхгийн захиалга аваад байгаа гэнэ. Харин Boeing концернд  Dreamliner-ийн 890 захиалга ирээд байгаа юм. Ганцхан “Мөрөөдлийн хөлөг” Dreamliner-т энэ оны эхээртехникийн саатал гарснаас дэлхий даяараа энэ онгоцыг дөрвөн сараар агаарт гаргаагүй юм.

270-312  зорчигчийн суудалтай,  цагт 900-945 км хурдалж, буулгүйгээр 15,7 мянган км зам туулах чадвартай энэ онгоц Бойнг-787 онгоцноос 13 см өргөн салонтой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан